УИХ-ын чуулганы /2023,11,24/-ны өдрийн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
"Баруун бүс дээр бэлчээрийн менежментийн асуудал дээр хэлэлцүүлэг хийгээд явж байхад нэг зүйл яригдаж байсан. Та бүхэн 1,5га газрыг жимс жимсгэнэ, төмс хүнсний ногоог тариад өрхийнхөө хэрэгцээг хангаад илүү гарсаныг нь борлуулчихъя ногоон тэжээлээ тарчихъя гэж байгаа юм байна. Залуу малчид бас нэг зүйл хэлж байна, газрын нүдийг олоод буучихсан, усны эхэнд буучихсан, уулын ам хашаад буучихсан, өвсний соргог дээр буучихсан айлууд чинь нүүхгүй байна өвөлжөө, хаваржаа гэдэг ээ болиод суурьшчихсан, том байшин бариад суучихсан тэнд чинь бид нар малаа бэлчээх, услах нь улам хомс болоод байна тэд нарын мал нь улам өсөөд байдаг өрх бүлээсээ 200, 300 мал таслаад шинээр гэр бүл болсон хүмүүст нэлээн хүндрэлтэй байна тэгэхээр энийг цааш нь яах вэ гэдэгт нэгдүгээрт анхаарах ёстой.
Хоёрдугаарт хоёроос гурван өвөлжөөтэй болчихоод өвөлжөөгөө түрээслээд яваад байдаг сумын төвийнхөн байна мал бүхий иргэд гэдэгт орчихоод байна энийг нэг цэгцлэхгүй бол тэрүүгээрээ бизнес хийдэг болчоод жинхэнэ мал маллаж байгаа хүмүүст цаашаагаа малаа маллаад явахад нь хүндрэлтэй байна.
Гурав дахь нь бол усалгаатай тариалан МАА-тай хамтарч эрхлэхгүй бол болохгүй нь ээ тэгэхгүй бол бэлчээрийн даац улам муудаад цөлжөөд ирэхийн алдад усалгаатай тариалангийн асуудал дагаж явахгүй бол өвсний гарц муу байгаа, зуншлага муу байгаа энэ үед мал тарга тэвээрэг авахгүй бол их хүндрэлтэй байна тийм учраас усалгаатай тариалангаа дагасан хөдөлмөр процессыг нь хийгээч ээ гээд байгаа, түрүүн гишүүдээс санал гарсан нэг багт тодорхой хэмжээгээр газар өгөөд багийн малчид тэндээ ногоо өвсөө тариад, малын тэжээлээ тариад хамтарч хөдөлмөрөө хоршоод тэндээсээ тодорхой орлого олоод дээр нь өвөл хэрэглэх малынхаа тэжээлийг бэлдэхэд явах ийм бололцоо байна гээд байгаа ер нь дан дангаараа биш хөдөлмөр хорших асуудлыг давхар явахгүй бол ялангуяа баруун бүсэд, говийн бүсэд, тал хээрийн бүсэд ч хэцүү байгаа, хангайн бүсэд сайхан ургадаг бор хөрстэй газар болдог л байх бусад газар чинь бол нэлээн асуудалтай байгаа учраас усалгаатай тариаланг давхар хөгжүүлэх тал дээр бодохгүй бол хатуу ширүүн уур амьсгалтай газар чинь нэг малчин ганцаараа 1,5 га газар дээр ногоон тэжээлээ тариад бүх юм аа хийгээд биеэ даагаад явсан хүмүүс хомс юм байна тэрийг чинь харж хянадаг хүн хэрэгтэй учраас хөдөлмөрийн хоршоод хийвэл зүгээр байна шүү гэдгийг та бүхэн хууль боловсруулахдаа, хуулийн хэлэлцүүлэг яваад ирэхээр анхаараарай."