2023.11.24
Хууль, эрх зүй

Б.Бат-Эрдэнэ: Улс үндэстний оршихуйн үндэс бол газар

УИХ-ын чуулганы /2023,11,24/-ны өдрийн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Улс үндэстний оршихуйн үндэс бол газар

Бидний өвөг дээдэс улс үндэстний тулгуур бол газар юм. Улс үндэстний оршихуйн үндэс бол газар, хүн ард гэсэн хоёр тулгууртай байна гэж сургаж энэ зарчмыг үеийн үедээ баримталж ирсэн. 1990 оноос хойш зах зээлийн харилцааны нийгэм  хаашаа маягтай болчхов оо энэ ажил хариуцаж байгаа хүмүүс тодорхой хариулт өгөх бололцоо байна уу?  Тухайлбал, газар өмчлөх тухай хууль баталсан газрын харилцааг зохицуулж байгаа, хоорондоо зөрчилтэй цоорхой ийм хуулийн зохицуулалт байна уу?  Улс орны 1,565 мянган хавтгай дөрвөлжин км нутгийн хил өөр хоёр том хөрштэй улс оршиж байгаа хилийн будлиан бол байхгүй энэ бол ахмад үеийн байгуулсан гавъяа гэж хэлэх ёстой ямар нэгэн зөрчил байхгүй.

Өнөөдөр дэлхийн бүс нутгуудад болж байгаа дайн, байлдаан бол газар нутгийн маргаантай байдлаас болж байгаа.  Тэгтэл дотоод доо улс орныхоо дотор үеийн үед улсын үндэс газар гэж бодлого баримталж ирсэн хүннү их гүрний 2000 гаруй жилийн түүхэнд хүннү их гүрнээс хойш үеийн үедээ барьж ирсэн тэгтэл ашиг, арилжаа хөөсөн зах зээлийн харилцааны нийгэмд шилжээд 30хан жилийн хооронд хаашаа болоод байна аа энд тодорхой хариулт өгөх бололцоо байх уу? нэг хариулт авмаар байна

Энэ гишүүдийнхээ санаачилж байгаа хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Энэний цаад талд газар, бэлчээрийг эзэн суусан, хашаажуулсан ийм буруу чиглэлийн сөрөг үр дагавар гарах уу энийг та бүхэн тооцсон уу? Өвөрмонголын эрдэмтний тавьж байгаа асуудал бол хашаажуулж хэрхэвч болохгүй шүү, газрыг бүр хөдөлгөөнгүй эзэмшүүлнэ гэдэг бол нүүдлийн ахуй соёл улс үндэстний дархлаа, баталгаа болсон ахуйн соёлыг тэр чигт нь үгүй болгоно шүү. Нүүдлийн мал аж ахуй гэдэг юм чинь цаашаа явах бололцоо байхгүй болно шүү гэдэг ийм асуудлуудыг тавьсан харин бид хэдийн хэлэлцүүлэг хэрүүл, тэмцэл хийсний үр дүнд бэлчээрийн  тухай хууль бол тэгсийгээд намжсан дүнтэй юм. Манай Хэнтий аймгийн Цэнхэрмандал зэрэг суманд  50-100 га газар нэг баг нийлээд багийн өрхүүд ногоон тэжээлээ тариад хуваагаад авчиж байна ийм сайн жишгүүдийг та бүхэн судалж байгаа ийм зүйл байна уу? 

Хуулийн төсөл санаачлахыг манай гишүүд бол зөрүүтэй ойлголттой байх шиг байна, би хуулийн төслийг дэмжихгүй гэж хэлээгүй цаана нь дагаж гарах сөрөг үр дагаврыг та нар сайн тооцож үзээрэй. Энэ улсын оршихуйн үндэс газар шүү. Би мэргэжлийн ажлын хэсгээс асуусан хариултаа авъя.  Газар өмчлүүлэх хууль, газрын харилцааг зохицуулсан хууль чинь ямар хүчин чадалтай байна вэ? 

Түүний асуултад, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал гишүүн, БХБ-ын яамны хөгжлийн бодлого газрын харилцааны бодлогын дарга Батболд  нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ