2023.11.24
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Бат-Эрдэнэ: Нөгөө утаатай дайн зарлах тухай асуудал бол ерөөсөө бүр ган хийх хүн нэг ч байхгүй болчихсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.24/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс Ерөнхий сайдад хандан тавьсан "Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар" асуулгын хариултыг сонслоо.

Асуулгын хариуг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Асуулгын хариутай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Улаанбаатар хотын нөхцөл байдалтай холбоотойгоор бид нар ер нь нэлээн асуудлуудыг л гаргаж тавьж байсан. Хэдийгээр хөдөө орон нутгийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн ч гэлээ, тухайлах юм бол энэ гэр хорооллыг хотын салхиныхаа доод тал руу Налайх, Багахангай чиглэл рүү  гэр хорооллыг төлөвлөх бололцоотой гэдэг ийм саналыг тавьж байсан. Тухайн үед Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс энэ хотын дэд бүтцийг нягтруулах хөтөлбөр ярьж байсан энэ бол байж хэрхэвч таарахгүй ээ гэдэг нь тодорхой. Одоо Улаанбаатар хотын энэ дагуул хот байгуулах хэрэгтэй гэдэг ийм саналыг тавьж байсан. Цаашлах юм бол энэ оюутны кампыг байгуулахтай холбоотой ийм саналыг тавьж нэлээн одоо эрчимтэй ажиллаж байсан хүмүүсийн нэг.

АН Шударга ёс эвсэл засгийн эрх барьж байх үед  Оюунгэрэл Болд сайд нарын хамт бид нар бүр Багануурын одоо хуучин дивизийн тэр бүс нутаг руу энэ оюутаны кампс байгуулах тухай асуудлыг ярьсан төрийн бодлого бол тийм залгамж чанар байхгүй. Тэгсхийгээд л одоо мартагддаг орхигддог ийм зүйл л дээ. Цаашлах юм бол  Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед  энэ Багануураас нүүрс Улаанбаатарт орж ирээд байгаа. Улаанбаатар хотын утааны бохирдол нэмэгдээд байсан учраас 1, 2 дугаарт бол нөгөө зүүн талаас би Хэнтийгээс наашаа явдаг учир энэ зам одоо том том машинуудаар няц дараад болохгүй энэ асуудлыг одоо тухайн үед бас тавьж байсан. Бид нар 2017 оны 11 сард өдөр болгоны нэгдсэн чуулган дээр одоо 2 ажлын хэсгийг байгуулахыг шаардаж байсан нэг нь бол энэ оюутолгойн ордод Монголын эрх ашгийг хангуулах асуудлыг  түр хороо байгуулж энэ ажлын хэсэг байгуулж асуудлыг авч үзье ээ нөгөөдөх нь бол энэ Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой асуудлаар өдөр болгон шаардаж шахаж байж ажлын хэсэг байгуулсан.

Тэгээд ажлын хэсэг байгуулаад Ё.Баатарбилиг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг бид нар байгуулаад ингээд ажилд орсон чинь зэрэг нөгөө цэвэр агаар сангийн хөрөнгө мөнгийг хэчнээн тэрбум төгрөгийг завшаад алга болоод хүмүүс нь шорон оронд ороод алга болчихсон. Нөгөө утаатай дайн зарлах тухай асуудал бол ерөөсөө бүр ган хийх хүн нэг ч байхгүй болчихсон.

Ийм нөхцөл байдалд манай ажлын хэсэг үзээд хоёр хуульд өөрчлөлт оруулаад УИХ-аас мөн хоёр тогтоолоо одоо батлуулсан нэг нь бол ЗГ луу.  үүрэг чиглэл өгсөн тогтоол батлагдаад ингээд Хүрэлсүхийн ЗГ бол түүхий нүүрсийг Улаанбаатар хотод оруулахгүй тухай ийм шийдвэр гарсан энэ сайжруулсан түлштэй холбоотой ийм ажлуудыг хийсэн.

ШИНЭ МЭДЭЭ