МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа
2023.11.24
Эдийн засаг, Худалдаа

Татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн  37 дугаар захирамжаар татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, Ж.Батжаргал, Ж.Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.

Энэхүү ажлын хэсэг өнөөдөр /2023.11.24/ Төрийн ордны "Үндсэн хууль" танхимд хоёр дахь удаагаа хуралдаж энэ удаа Ажлын хэсгийн ахлагч, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг нар  татварын хуулийн эрх зүйн орчныг сайжруулах, татварын шинэчлэлийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо болон даатгал, үнэт цаасны салбарт үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзан, татварын орчны талаар санал солилцов.Ажлын хэсэг ийнхүү цуврал уулзалтуудыг салбар тус бүрээр хийх бөгөөд татвар төлөгчидтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, бодит ажил хэрэг болгоход чиглэсэн ач холбогдол бүхий арга хэмжээ аван ажиллаж байна.

undefined

ШИНЭ МЭДЭЭ