МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.12.01
Хууль, эрх зүй

Ц.Идэрбат: Шүүх бүх хүнд тэгш үйлчилж чадаж байна уу?

УИХ-ын чуулганы /2023,11,30/-ны өдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 

Орон нутагт явж байхад энэ улсын их хурал, засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа энэ эрүүгийн хуулийн өөрчлөлт, ашиг сонирхолын хууль,  30 жил замбараагүй явсан энэ зүйлүүд хаалт хийгдээд ингээд явж байгаа бол их сайшааж байна, сайн байна гагцхүү  үр дүн нь хаана байгаа юм бэ? зүгээр л худлаа хий яриад байгаа юм биш үү гэдэг ийм зүйлийг бол сум болгон дээр л ярьж байна. Суман дээр ажиллаж байгаа төрийн албан хаагч энэ авлигалын асуудлуудын нэг талд гарахгүй бол төрийн албан хаагч ажлаа хийхэд хэцүү боллоо гэж ярьж байна. Шүүх байгуулна гэдэг нь бүгдийг нь аваачаад хийчихнэ гэж ойлгохгүй байна зөв, бурууг нь дэнсэлье процессыг нь жоохон хурдалъя гэж байгаа юм байна тийм учраас би дэмжиж байгаа.

ШЕЗ-ийнх нь шүүхтэй холбоотой тойргийн шүүх олон асуудлууд яригдаж байгаа энэ бол монголын хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчин олдохгүй байгаагийн нэг гол томоохон хүчин зүйл байж магадгүй. Ялангуяа орон нутгуудад хийгдэж байгаа энэ тендэр ажилд Улаанбаатар хотоос баахан компаниуд очоод хийдэг эргээд цалингийн маргаан үүсдэг  ажил хийлгээд цалингийн өгдөггүй шүүхэд хандаарай чи гээд яваад өгдөг шүүхэд хандахаар заавал Улаанбаатар руу ирэх болдог тэгэхээр энэ иргэний хэргийн харъяаллыг заавал Улаанбаатарт тэр компани бүртгэлтэй байснаараа нааш аа ирэх үү, орон нутагт шийдүүлэх ийм зүйлийг ярьж болох уу гэж асуух гээд байна. Өөртөө давуу байдлыг олгож шүүх дээрээ чи гээд яваад өгч байгаа нөхдүүдэд яагаад хууль илүү, боломжтой хувилбарыг нь гаргаж өгч байгаа юм бэ? Тухайн болсон асуудлыг тэнд байгаа шүүх дээр энэ асуудлыг  шийдвэрлүүлж болохгүй юу гэдгийг олон иргэд ярьдаг юм аа. 

Түүний  асуултад, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, ажлын хэсгийн гишүүн Ундрах нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ