2023.12.01
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
УИХ-ын намрын ээлжит чуулган Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн /2023-12-01/ хуралдаанаар нийт нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсож байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Хэнтий аймгаас сонгогдсон ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Ц.Идэрбат гишүүн бид хэд сумуудаараа яваад ирсэн 12 сарын 7,8-ний хооронд гээд наад талын, урд талын сумдаар явна. Нөхцөл байдал туйлын хүнд байна, тойргоос сонгогдсон гишүүний хувьд, Хэнтий аймаг хоёр жил дараалан ган зудын байдалтай байгаа. Зундаа бэлчээрийн ургамал, төдийлөн сайн гарахгүй, намар хадлангийн шим тэжээл тааруу, мал тэр чинээгээрээ махан тараг энэ өвлийг давах хэмжээний тараг хүч авч чадаагүй. Зудын байдал маш эрт эхэлчихлээ.
Тэгэхээр хэд хэдэн арга хэмжээг яаралтай авмаар байгаа юм. Нэгдүгээрт, энэ зудын асуудал бол тухайн малчны асуудал, орон нутгийн асуудал эсвэл улсын онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын ажил гээд орхиж болмооргүй байгаа юм. Улсын Их хурал, ЗГ, онцгой комисс, орон нутаг хамтар ч ажиллах хэрэгтэй байна.
Шатахууны хангалтайн дээр онцгой анхаарах хэрэгтэй. Хөдөө орон нутаг чинь портер оо хөдөлгөж байж л өвс эсвэл жоохон мах, шөлөө зах зээлд хүргэхгээд явж байдаг. Тэгтэл одоо хөдлөх юм байхгүй бензин шатахууны дутагдалтай. Өвс тэжээлийн асуудал маш хүнд байгаа шүү, өвлийн бэлтгэл, өвс тэжээл, эрүүл мэндийн асуудал, хүнийхээ эрүүл мэнд, амь насны байдлыг сайн анхаарч арга хэмжээ авахгүй бол болохгүй.