2023.12.04
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Хэвлэл мэдээллийн байгууллага хараат бусаар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна
ЦХХХЯ, ХХЗХ, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, сайтын холбоодууд хамтран өнгөрөгч амралтын өдрүүдээр шуурхай ажиллаа.
Домайн нэрийг ашиглах журмыг ХХЗХ баталсан байдаг. ХХЗХ бол ЦХХХЯ-ны харьяа агентлаг биш бөгөөд бие даасан, хараат бус үйл ажиллагаатай, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага юм. Үүсээд буй нөхцөл байдал, хуулинд нэмэлт өөрчлөлт хийх, зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай тухай өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанд танилцууллаа.
МСНЭ-ээс Бямба гарагт ирүүлсэн шаардлагыг хүлээн авч, салбарын сайдын хувиар ажиллах хугацаандаа хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтран хараат бус байдал, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангасан хуулийн өөрчлөлтийг хийхэд манлайлан ажиллах байр суурьтай байна. Яг одоо МСНЭ, ЦХХХЯ, ХХЗХ, Монголын сайтын холбоодууд, сэтгүүлчид нээлттэй хамтран ажиллаж, төрийн ордны “нутгийн удирдлагын танхим”-д хуралдаж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Эргэн ирсэн минь номын нээлт боллоо
2023.12.30