2023.12.06
Улстөр

Ардчилсан нам байгуулагдсаны 23 жилийн ой тохиож байна

Ардчиллын төлөөх намууд нэгдэж, АН-ыг үүсгэн байгуулсны 23 жилийн ой өчигдөр тохиолоо. Ойн баярын өдрөө тохиолдуулан тус намаас “Democracy summit” бодлогын хэлэлцүүлгийг “Бултаараа баяжигтун” уриан дор зохион байгуулж, гишүүд, дэмжигчид нь болон Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов. “Хонхны дуу”-гаар эхэлсэн уг арга хэмжээний хүрээнд бодлого, засаглал, хүний эрх, хууль, төсвийн реформын болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүд, эдийн засагчдын төлөөлөл илтгэл тавьсан юм. Тэд эдийн засгаа батжуулж, хөгжилд саад болж буй асуудлыг шийдэх нь ардчилсан тогтолцоог аврах, гажуудлыг нь засах гол гарц гэдэг санааг онцолж байлаа. 

ШИНЭ МЭДЭЭ