2023.12.14
Эдийн засаг, Худалдаа
Ж.Батжаргал: Эдийн засгийн үр өгөөжтэй төвийн бүсийн дэд бүтцийг шийдэх нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.14/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанар хэлэлцэх асуудлын эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай" хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж. Батжаргал:
Бодлого хууль тогтоомжуудад бодит байдлаар юмнуудын илэрхийлэх тухай асуудал байгаад байгаа юм. Тухайлал, Засгийн газрын дотоод өр, ДНБ-ий 60 хувь гэдэг нь, хуулиар байж болох дээд тааз. Гэтэл бид нар төслийн хүрээний мэдэгдэл төсөөлөлд үү? Яг тэр тоогоороо тавьчхаад байгаа байхгүй юу. Бодит байдал дээр бид нар 44,2, энийгээ бид нар 42-44 гэсэн хэлбэлзлээр авч үзээд байдаг. 2024 онд үүнийг 39-42н хооронд байж болох төсөөлөл харагдаад байна. ДНБ чинь өөрөө өсдөг, тэгэхээр тэр дотор эзлэх гадаад өрийн хэмжээ ийм хэлбэлзэлд явж болох юм байна. Ер нь цаашид бодитой болгохгүй бол ард түмэнд ч ташаа ойлголт, мэдээлэл өгөөд байгаа.
Энэ зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж байгаа. Учир нь хөгжлийг тэтгэсэн дэд бүтцийн салбар руу бид авч байгаа. Анх энэ хэлэлцээр ерөнхий хэлэлцээр явахдаа бол ХАА-н бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн дэд бүтэц, тээвэр логистикийг сайжруулах гэсэн нэршилтэй явж байсан. Тийм ч учраас мах гэдэг үг маш олон орсон байх ёстой. Анх тэгж явсан тэгтэл явц дунд нь нэр бусыг нь өөрчлөх зүйл гарч ирээд байгаа. Замаа засалгүй яах вэ. Засъя ...Тэгэхдээ яг үндсэн хэлэлцээрийнхээ үзэл санаанд тулгуурлаж ахиу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бүс нутгийнхаа дэд бүтцийг сайжруулахад тодорхой хэсгийг зарцуулъя гэж төсвийн байнгын хороон дээр саналаа илэрхийлсэн. Тэгтэл одоогийн орж ирсэн зээлийн хэлэлцээр дотор чинь энэ үг байхгүй болчхож.
Яах аргагүй Монголын мах, сүү, ногоо бүгдийг бэлдэж байгаа Булган, Сэлэнгэ, Дархан төвийн бүс нутгийн гол үйлдвэрлэлийнхээ бүсүүдийг дэд бүтэцжүүлэх ажил дээр тодорхой хэсгийг нь зарцуулъя. Одоогийн байж байгаа замын засвар руу чиглүүлж тэр бүс нутгуудаас орж ирэх ХАА-н бүтээгдэхүүний дэд бүтэц тээврийн асуудал дээр шуурхай байдал дээр хангая гэдэг асуудал орхигдоод байгаа юм.
Бодлого стандарт бүх юмаа барьдаг төрийн бүх байгууллагууд нь цаг үеийн ажил асуудлуудыг явуулах гээд стандарт зөрчиж янз бүрийн үйл ажиллагаа явуулсантай холбогдуулаад замын эвдрэл үүсээд байгаа юм аа. Улаанбаатар-Даланзадгадын зам яг ингэж үүссэн зүйл байхгүй юу, орон нутгийн удирдлагууд газар гэсэх цаг үеэр тэнхлэг дээр байх даац тохируулахыг барих гэж оролдоод Засгийн газартаа загнуулаад тамаа цайж хагас эвдрэлтэй авч үлдсэн. Тэгээгүй бол бүтэн эвдрэх байсан. Одоо харин энэ үйл явцаа бүрэн болих ёстой. Дээр нь ээлжит засварыг цаг тухайд нь хийх замаар хөрөнгө үрэн таран хийдэг юмыг болиулах ёстой. Тэгж байж бид нар замын насжилтыг нэмэгдүүлэх ёстой. Энэ рүү гээ бүр онцгой анхаарч ажиллах ёстой. Тийм учраас энэ төсөл дотор протоколд тусгана гэдгээр яримгүй байна. УБ-Даланзадгадын зам засвар дээр одоо энэ зээлийн хэлэлцээр дээрээ нэр усыг нь зааж оруулах ёстой тэгж байж энэ замын нөхцөл сайжрах ёстой.
Түүний асуултад, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14
Төрийн дээд одон, медалиар шагналаа
2023.12.06