2023.12.18
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдтай уулзлаа
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфанитай уулзлаа.
Энэ хүрээнд IT-ийн хүний нөөцийг чадавхжуулах, програм хангамжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтрах талаар ярилцаж, санал солилцлоо.
Канад улс нь 2023 оны Цахим засаглалын хөгжлийн индекс (EGDI)-ээр дэлхийн 193 орноос 32 дугаар байр, Дижитал өрсөлдөх чадварын индекс (WDC)-ээр 64 орноос 11 дүгээр байр, цахим хөгжлийн индексээр 18 дугаар байрт бичигддэг. МХХТ-ийн салбарт нь 43200 гаруй компанитай юм.
ШИНЭ МЭДЭЭ
Эргэн ирсэн минь номын нээлт боллоо
2023.12.30