2023.12.17
Улстөр
"ЭЕРГЭЭР НӨЛӨӨЛЦГӨӨЕ, ХАМТДАА ӨӨРЧИЛЦГӨӨЕ” ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтэс нь “Бид – ёс зүйг эрхэмлэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хамт олон” аяны хүрээнд ᠌”Эерэгээр нөлөөлцгөөе, хамтдаа өөрчилцгөөе” үйл ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, ТӨБЗГ-аас хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлдэг 24 төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулсан сургалт, зөвлөгөөн, нөлөөллийн үйл ажиллагааг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн хурлын зааланд зохион байгууллаа. Сургалтад нийт 48 албан хаагчид хамрагдлаа.
Уг нөлөөллийн ажлын хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчдаас гадна, Авлигатай тэмцэх газрын Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх албаны дарга, эрхэлсэн комиссар Ц.Шинэбаяр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглал, комплайнсын хэлтсийн дарга А.Авир “Компанийн засаглалын, кодекс”, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтcийн мэргэжилтэн А.Молор “Зорилтот түвшний төлөвлөгөө, гүйцэтгэлийг автоматжуулах нь” сэдвээр тус тус илтгэл, танилцуулга хийсэн.
Мөн уулзалтад оролцсон төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын захирал, эрх бүхий албан тушаалтнуудад ТӨБЗГ-аас эрхлэн гаргасан Хууль, тогтоомжийн эмхэтгэл номыг гардуулан өгөв.