2023.12.22
Эдийн засаг, Худалдаа
Г.Тэмүүлэн: Эрдэнэс тавантолгойг өрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтэд хувьцаа арилжаалдаг компани болгох хэрэгтэй
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.12.22) хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
"Энэ компани чинь 2010 онд байгуулагдсан миний санж байгаагаар 2012 онд иргэдэд хувьцааг эзэмшүүлж эхэлсэн. Тэр үед монгол улсын иргэн болоод хувьцаа авч байсан хүүхдүүд 13, 14 нас хүрчихлээ. Тэгтэл 1072 хувьцааны үнэ 1 сая төгрөгний үнэтэй тухайн үед байсан 1 сая төгрөгийн үнэ цэн яг хэвээрээ л байгаад байна. Энэ 14 жилийн хугацаанд 60хан мянган төгрөгийн ногдол ашиг өгсөн би юу хэлэх гээд байна вэ гэхээр агуулгын хувьд энэ тогтоолынхоо асуудлыг өөрчилье өө.
Олон нийтэд хөрөнгийн биржид бүртгэлтэй олон нийтэд арилжаалагддаг хувьцаа гаргадаг компани болгох, хувирах асуудал чинь номер нэг асуудал болчхоод байгаа энийгээ л хийе. Тэгэхгүй бол бид нар хоёр дахь зах зээл дээр гардаггүй, IPO хийдэггүй, хөрөнгийн зах зээл гардаггүй. УИХ-иас удаа дараа та бүхний хэлээд байгаа 15, 16 тогтоол гарсны чинь дийлэнх дээр олон нийтэд хувьцаат компани бол олон нийтэд хувьцаагаа гадаад дотоодын хөрөнгийн биржээр гарга гэдэг асуудлыг тавьж байсан тэгж байж хувьцаа чинь өөрөө сая төгрөгийн хувьцаа үнэ цэнэтэй болж 10 сая төгрөгийн үнэтэй магадгүй жилдээ 2-3 сая төгрөгийн ногдол ашиг өгдөг ийм л үр өгөөжтэй, үнэ цэнэтэй компани байх ёстой энэ чинь л иргэдэд хэрэгтэй тэрнээс биш 14 жилд нэг удаа 60 мянган төгрөгийн ногдол ашиг өгдөг ийм компани байвал утгагүй болчхоод байгаа тэгэхээр энэ хувьцааны үнэ цэн утгагүй болоод байна гэж хараад байна тэгэхээд бид нар яаралтай энэ тогтоол дээр агуулгын хувьд гадаад, дотоодын өмнөх тогтоолууд дээр байсан хөрөнгийн бирж гаргах хувьцааг нээлттэй арилжаалах энэ эрхийг нь нээж өгөөд хугацааг нь тогтоож өгөөд, хугацааг нь заагаад явуулаач ээ гэдэг асуудлыг хэлэх гээд байгаа юм.
Хувьцаат компани болгъё олон нийтийн хоёр дахь зах зээл дээр гаргая, ингэж байж олон нийтэд орно бүх мэдээлэл нь ил тод болно, хулгай цаашдаа байхгүй болно, хамгийн сайн менежерүүд энэ компанийг чинь удирдаж авч явдаг болно бид нарын эрх ашгийн төлөө үнэ цэнийг өсгөхийн төлөө ажилдаг болох байхгүй юу? Тэгээд жилийнхээ эцэст ногдол ашиг аа хуваарилдаг ийм л зүйлийг хийх гээд байгаа юм, энийг яагаад та бүхэн хийхгүй байгаа юм бэ? Өмнөх 2010 оны 07 сарын тогтоол байна, 2018 оны 06 сарын 29 ний тогтоол, 2019 оны ЗГ-ын тогтоол байна энэ дээр гадаад, дотоодын биржээр худалдаалж, шалгахдаа хөрөнгө оруулалтаар тат гэдэг асуудал яриад байгаа. Яагаад хувьцааг олон нийтэд биржийг нь гаргахгүй байгаа асуудал байгаад байна.
Энэ тогтоолын дөрөвдүгээр заалт болоод хоёр дахь заалт нь ямар хэрэгтэй юм бэ? Энэ нөгөө 14 жилийн өмнө эзэмшүүлсэн 1072 хувьцаа чинь таных 933 төгрөг буюу нийтдээ таных 1 сая төгрөг шүү гэдгийг баталгаажуулж өгөөд байгаа юм уу? Шаардлагатай бол зарж, үрж болно оо, буцааж худалдаж авч болно гээд байгаа ингэж болохгүй шүү дээ энэ хувьцаа чинь иргэдэд байх ёстой."
Түүний асуултад, Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хариуллаа.