2023.12.28
Орон нутгийн хөгжил
Сурагчид төрийн ордонтой танилцлаа
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын Cпортын сургуульд хичээллэж буй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нэрэмжит Волейболын гүнзгийрүүлсэн сургалттай ангийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл, болон одоо суралцаж буй 8А ангийн хамт олон Төрийн ордны үйл ажиллагаатай танилцлаа.
Тусгай сургалттай ангийн сурагчид спортоор хичээллэхийн зэрэгцээ англи хэл, математикийн хичээлийг гүнзгийрүүлэн ерөнхий эрдмийн хичээлийг орхигдуулалгүй суралцаж байна. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 2001 оноос хойш Сэлэнгэ аймгийн Волейболын Холбоог тэргүүлж ажиллахдаа энэ спортыг нутагтаа хөгжүүлэх, спортоор дамжуулан хүүхэд, залуусын нөхөрлөл, эв нэгдлийг бий болгох, бие бялдрын хөгжлийг дэмжих зэрэг зорилгоор шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлж ирсэн.
Энэ хугацаанд улсын аваргын тэмцээнээс эмэгтэй баг 5 алт, 3 мөнгө, 1 хүрэл, эрэгтэй баг 1 алт, 6 мөнгө, 3 хүрэл медаль тус тус хүртэж, амжилтаа тогтмол бататгаж ирсэн.
ШИНЭ МЭДЭЭ
Сурагчид төрийн ордонтой танилцлаа
2023.12.28
Иргэдийн төлөөлөл төрийн ордонд зочиллоо
2023.12.11
Хараа голын гүүрний засвар дуусах гэж байна
2023.10.16
Мэндчилгээ
2023.07.11