МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орлоо
2023.12.28
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орлоо

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орж, энэ сарын 26-ны өдөр Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир болон үе үеийн багш, ажилчид, асран хамгаалагчдын хамт оролцож, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа

"Их соёл-Эх үндэс" хөтөлбөрийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж хөтөлбөрийг дэмжиж ирсэн 2 дугаар цэцэрлэгийн хамт олонд талархал дэвшүүлж байна. Тус цэцэрлэгийн хамт олонд өнгөрсөн онд 100 сая төгрөгийн ухаалаг дэлгэц, сандал ширээ, хөгжим хүүхдийн тоглоом, орчин үеийн иж бүрэн гал тогооны хэрэгслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн юм.

Тус цэцэрлэгийг улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, хугацаанд нь ашиглалтад орууллаа. Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэг нь 1959 онд аймгийн Гүйцэтгэх захиргааны шийдвэрээр аймгийн үйлдвэр хоршооллыг түшиглэн 2 гэр, 1 байшинтайгаар анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Тухайн үедээ улсын төсвөөс санхүүждэг 50 хүүхэдтэй, 2 бүлэгтэй 7 ажилтантай байсан. 1964 онд 2 давхар цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор үйл ажиллагаа нь жигдэрч шинэ сургалтын программаар хичээллэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 24 багш, ажилтантай 150 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгон ажиллаж байгаа юм. 

ШИНЭ МЭДЭЭ