2023.12.26
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тойрогтоо ажиллаж байна
Хөвсгөл, Булган аймагт болон Цэцэрлэг, Эрдэнэмандал, Өндөр-Улаан сумдад 60 гаруй өрхийн 40 гаруй мянган мал отроор өвөлжиж байна. Сумын хэмжээнд зах зээлд борлуулах шаардлагатай 105.3 тн мах байгааг зах зээлд борлуулахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.
- Улсын нөөцөөс хуваарилж хүргэсэн 25 тн тэжээлийг 10550 төгрөг, хөнгөлөлттэй үнээр нь малчдад хүргэхийг сумын засаг даргад үүрэг болголоо.
- Тэжээлийг малчдад хүргэх түлшний дэмжлэг болгон 1 тн түлшийг мөн улсын нөөцөөс үнэгүй хуваариллаа.
- Үнэ болон хүргэлтэд ямар нэг нугалаа, хийдэл гаргаж болохгүйг мөн хатуу анхаарууллаа.
- Бусад сумдтай харьцуулахад сумын удирдлагууд энэ цаг үед малчидтайгаа, баг бүрд илүү хүрч ажиллах шаардлагатай байгааг сумын удирдлагуудад анхаарууллаа.
Цэцэрлэг сумын нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь зудтай байгаагаас Хонгорж багт хамгийн ихээр цас унасан байна. Сумаас малчин 20 өрх Хөвсгөл болон Булган аймгийн 4 суманд отроор өвөлжиж байгаа бөгөөд мөн 22 өрх сумандаа отроор өвөлжиж байна.
- Сумын хэрэгцээнд зориулан 25 тн тэжээл хөнгөлөлттэй үнээр нийлүүлж, мөн түлшний дэмжлэгийг улсын нөөцөөс өглөө.
- Сумын хэмжээнд малчдын нөөцөлсөн махны тоо хэмжээ одоогийн байдлаар 55.8 тн байна. Үүнтэй холбогдуулан ЗГ-аас хийх явуулын мах худалдааны үед анхаарах шаардлагатайг сумын удирдлагууд уламжиллаа.
- Мөн зудтай байгаа Хонгорж багийн сүлжээ сайжруулалт болон Чулуут багийн гол гатлах дэд бүтцэд анхаарахыг хүслээ.
Эрдэнэмандал сумын 6 багаас 5 баг нь зудын байдалтай. Тус сумаас Булган аймагт 10 өрх, Цэцэрлэг суманд 2 өрх отроор явж байна. Мөн тус суманд Тариатаас 5 өрх Идэр-Улаан, Хан-Өндөр багт отроор иржээ.
- Харин Булган аймгийн Баян-Агт суманд отроор малыг тухайн сумынхан олон км хөөх, мал хээл хаях, үхэж үрэгдэх зэрэг ноцтой хохирол малчдад учраасныг цагдаагийн байгууллагаар дамжуулан хариуцлага тооцох, шалгуулахаар боллоо.
- Эрдэнэмандал суманд улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнэ буюу шуудай нь10 мянган төгрөгөөр буюу 32 тн тэжээлийг нийлүүллээ. Малчдад тухайн үнээр түргэн шуурхай хүргэх арга хэмжээ авахыг чиглэл болголоо.
- Сумын зүгээс дотоод нөөц бололцоогоо ашиглан хаагдсан зам, даваагаа засах, цасанд боогдсон иргэдийг аврах арга хэмжээг өөрсдийн хүчээр хийн, отрын айл өрхөөр явж эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж ажиллаж байгаа нь сайшаалтай байна.
Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэнннадмид болон УОК-ийн дэд дарга Г.Сайханбаяр сайдын хамтаар Архангай аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна. Хайрхан суманд цасны дундаж хэмжээ 20 см-тай, отор нүүдлээр 10 гаруй өрх Булган аймгийн Сайхан болон Баян-Агт сумдад отор хийж байна.
- Улсын нөөцөөс Хайрхан суманд зах зээлийн ханшаас 75 хувиар хөнгөлөлттэй буюу 1 шуудай нь 10 мянган төгрөгийнүнэтэй тэжээлийг малчин өрхийн тоогоор буюу 25 тн-ийг хүргэлээ.
- Сумын удирдлагуудын зүгээс Булган аймагт отор хийж байгаа малчдын малыг хөөх, гадуурхах байдал Баян-Агт суманд их байгааг анхаарахыг хүслээ.
- Мөн өвөлжилтийн нөхцөл хүнд байхад малын тоо толгойн татварыг төлөөгүйгээс улбаалан малчдын данс хаах, битүүмжлэх арга хэмжээг татвараас авч байгаад малчид бухимдалтай байна. Үүнтэй холбогдуулан татварын алба гамшгийн нөхцөлд татвар төлөх хугацааг 1 хүртэлх жилээр хойшлуулах боломжтойг мэдээллээ.
ӨЛЗИЙТ СУМ ӨВӨЛЖИЛТ
Архангай аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байгаа сумдын нэг болох Өлзийт суманд ажиллаж байна.
- Сумын малын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх үүднээс 840 шуудай буюу 20 гаруй тн тэжээлийг улсын нөөцөөс 10 мянган төгрөгөөр буюу хөнгөлөлттэй үнээр нийлүүлэн хүргэлээ.
- Цас ихээр унасан Бодонт багт боогдсон зам, даваа засаж сайжруулах машин техник шаардлагатай байгааг сумын удирдлагууд уламжилсан. Үүнтэй холбогдуулан УОК болон АОК-оос ойрын хугацаанд машин техник шийдвэрлэхээр боллоо.
- Малчдын зүгээс төв зам, хоттой ойрхон учраас хэрэгцээлсэн мал, малынхаа дийлэнхийг борлуулсан талаар мэдээллээ.
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.12