Баянзүрх дүүрэг БНСУ-ын Укчонь дүүрэгтэй хамтран ажиллана
БНСУ-ын Укчонь дүүргийн ИТХ-аас зочид төлөөлөгчид Баянзүрх дүүрэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс хүрэлцэн ирж санал солилцлоо.
Мөн 3 төрлийн ажлыг албан ёсоор хэрэгжүүлэхээр боллоо.
1. 2024 оны 1 сардаа багтаан Монгол улсад тарих боломжтой модыг ялгаж бидэнд илгээж 4-р сараас эхлэн Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд тарих ажлыг эхлүүлнэ.
2. 2024 оны 3-р сардаа багтаан УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн "ДЭМЖЬЕ" санаачилга дор 5 оюутныг Укчонь дүүргийн Их сургуульд суралцуулна. Ингэхдээ хэлний бэлтгэлээс эхлээд сургалтын төлбөр зэргийг 100% хөнгөлнө.
3. Укчонь дүүрэг нь газар тариалан, үйлдвэр ихтэй. Тиймээс гадаадаас, ялангуяа Баянзүрх дүүргээс ажиллах хүч авах саналтай байгаагаа хэлсэн. Үүнд дүүргийн зүгээс БНСУ-ын элчин сайдын яамтай хамтарч ажиллах хүч илгээх асуудлыг албажуулж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.