2023.12.11
Хүний эрх
Хүний эрх хамгаалагчдын зөвлөгөөн боллоо
Хүний эрх, хөгжил төв, Глоб Интернэшл Төв ТББ-тай хамтран 2023 оны 12 дугаар сарын 11-12-ны өдөр зохион байгуулж байгаа "Хүний эрх, хөгжлийг хөхиүлэн дэмжих нь" сэдэвт Хүний эрх хамгаалагчдын Үндэсний 5-р зөвлөгөөн боллоо.
Энэхүү зөвлөгөөнөөр Хүний эрх хамгаалагчийн (ХЭХ) эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдлийн тухай мэдээлэл, санал солилцох, үзэл бодлоо илэрхийлэх эрх, иргэдийн мэдэх эрхийн хэрэгжилт, орон нутгийн ХЭХ-дад тулгамдаж буй асуудлууд, шийдлийг тодорхойлох, хөгжлийн асуудлаар ХЭХ-дад тулгамддаг асуудал, шийдлийн тухай мэдээлэл, санал солилцох, зөвлөгөөний үр дүнд гарсан ХЭХ-дын үйл ажиллагааны үр дүнг сайжруулах зөвлөмжийг холбогдох албан тушаалтнуудад танилцуулах ба хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх зорилготой юм.
Зөвлөгөөний үеэр ХЭХ-дын үйл ажиллагааны стратегийг тодорхойлж, сүлжээ өргөжүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ иргэний болон улс төрийн эрх, ХЭХ- дын эрхийн зөрчил, хөгжлийн бодлого, хэрэгжилтийн талаарх тулгамдсан асуудлыг хэлэлцэн шаардлагатай бодлого, зохицуулалтын санал, шийдлийг тодорхойлж бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид болон олон нийтэд хүргэхээр зорьж байна
ШИНЭ МЭДЭЭ
Хүний эрх ба сэтгүүл зүй хэлэлцүүлэг боллоо
2023.12.18
Хүний эрх хамгаалагчдын зөвлөгөөн боллоо
2023.12.11
Төсөв батлагдлаа
2023.12.07
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв
2023.11.29