БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ОНЫ ОТГОН ХУРЛАА ХИЙЛЭЭ
Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг дөрөв дэх хурлаа хийлээ. Тус хурлаар дараах асуудал хэлэлцэв.
Үүнд:
• Өнгөрсөн 3 сарын хугацаанд гүйцэтгэсэн ажил,
• Хуулийн төсөлд ажлын хэсгийн гишүүдийн саналыг тусгасан байдал,
• Гадаад улс орнуудын допингийн эсрэг үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт,
• Цаашид гүйцэтгэх ажлын төлөвлөгөө,
Хуулийн төсөл боловсруулах явцад шинэ нөхцөл байдал үүсч допингийн эсрэг үйл ажиллагааг эрх зүйн хүрээнд зохиоцуулах шаарадлага үүссэн тул ажлыг хэсгийнхэн 10-р сараас хойш гадаад улс орны туршлага, олон улсын байгууллагуудын эрх зүйн баримт, хуулийн бусад баримтыг судлан “Допингийн эсрэг үйл ажиллагаа” бүлгийг хуулийн төсөлдөө нэмсэн. Мөн холбогдох хуульд заасны дагуу хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайлан, Хуулийн үр нөлөөний тайлан, Зардлын тооцооны тайлан зэрэг дагалдах баримтуудыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэв. Салбарт хамаарах байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, иргэдийг мэдээллээр хангах, шинээр орсон зарчмын заалтуудыг тайлбарлах зорилгоор спорт холбоод, судлаач, дасгалжуулагч, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дунд 8 удаа уулзалт, хэлэцүүлгийг зохион байгуулав.
Ажлын хэсгийн гишүүн Ц.Бахытжан гадаад улс орнуудын допингийн эсрэг үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын онцлог, манай улсад нэвтрүүлж болох боломжуудын талаар хийсэн судалгаагаа танилцуулав.
Хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтнүүдийн хүчин чармайлтыг тус ажлын хэсгийн гишүүд өндрөөр үнэлж Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн барихад идэвхтэй оролцохоо тэд илэрхийллээ.