П.Дэлгэрнаран: Төхөөрөмжөөр тоолсон саналыг гар тооллогоор 100 хувь хийж баталгаажуулна
2024.01.04
Улстөр

П.Дэлгэрнаран: Төхөөрөмжөөр тоолсон саналыг гар тооллогоор 100 хувь хийж баталгаажуулна

УИХ-ын чуулганы /2024,01,04/-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлсэн Дагвадоржийн Дэлгэрсайхан, Төмөрбаатарын Сүхболд нар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор баталсан нэр дэвших тухай хүсэлтийн загварын дагуу материалаа бүрдүүлж, Байнгын хороонд ирүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай тогтоолыг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг томилсон юм.

Хэлэлцүүгийн үеэр гишүүдийн асуусан асуултад Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хариулт өглөө.

Сонгуулийн жил эхэлж байгаатай холбогдуулан 2024,01,01-ээс эхлэн Хэвлэл мэдээллийн байгууллагууд юу хийж болох, юу хийж болохгүй, УИХ-ын бүрэн эрх нь хэрэгжиж буй гишүүд мөн адил юу хийж олох, болохгүй талаар эрх зүйн зөвлөмж өгч ажиллаж байна. Хуулийг Сонгуулийн Ерөнхий хороо тайлбарлахгүй. Харин хуулийг хэрэгжүүлэх арга зүйн туслалцаа үзүүлж, мэдээллээр хангаж хуулийг сурталчилж ажиллах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу салбар салбарт зөвлөмж өгч ажиллана. Нэр дэвшигчид горилогч хүмүүст бас хүрч ажиллана. 1 сарын 05-наас Хэвлэл мэдээллийн байгууллагаасаа эхлээд ажиллаж эхлэх юм.

Цахим орчин сурталчилгаанд ашиглах үүнийг журамлах асуудлыг хуулиар Харилцаа холбооны зохицуулах хороо, СЕХ хамтарсан сурталчилгааны журам гаргаж, тодорхой зүйлийг тусгана. Хуучин журмыг өөрчлөх зайлшгүй шаардлага бий. Гишүүдийн хэлсэн санаа, оноог тусгаж ажиллана. Техникийн бүрэн бүтэн байдлын талаар хангаж ажиллаж байна. Машин хүртээмжтэй бий. Машинаа тестлэх, ашиглалтад бэлтгэх ийм ажил хийгдэж байна. Ашиглалтын шаардлага хангаж байгаа. Программ хангамжийн хувьд монгол инженерүүд бүх асуудлаа шийдвэрлэдэг. Энэ асуудлыг батлагдсан хуулийн дагуу саналын хуудасны загварыг хийж батлаад, программ хангамжийн асуудлаа шийдвэрлэнэ.

Бидэнд ямар нэгэн лицензийн болон бусад асуудал байхгүй. Сонгуулийн бэлтгэл хангасан гэж хэлж болохоор байна. Төхөөрөмжийг 2012 оноос хойш ашигласан энэ хугацаанд буруу тоолсон алдаа гаргасан зүйл байхгүй. 2024 оны УИХ-ын Сонгуулийн тухай хуульд төхөөрөмжөөр тоолохоос гадна гар тооллогоор 100 хувь хийж баталгаажуулна гэж заасан.Ирэх сонгуульд хяналтын гар тооллого хийж, баталгаажуулна. Нэг сонгогч дахин санал өгөхийг хязгаарлаж, бэхэн тэмдэглээг 100 хувь хийнэ.

ШИНЭ МЭДЭЭ