2024.01.04
Улстөр

Д.Дэлгэрсайхан: Сонгуулийн нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулга хүргүүлэх нь улсын бүртгэлийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг

Өнгөрөгч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 79 албан бичгээр 293 өргөдөл гомдол ирсэн байдаг. Энэ дунд ямар нэгэн байдлаар регистрийн дугаар давхардсан буюу өөрөөр хэлбэл нэг хүнийг хоёр удаа бүртгэчихсэн эсвэл хэсэг тойрог дээр давхардуулж бүртгэсэн тохиолдол гараагүй. Ер нь энэ удаагийн Монгол Улсын УИХ-ын сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр гурван өөрчлөлт байгаа. Нэгдүгээрт, сонгогч өөрийн оршин суугаа хаяг дээр байгаа, өөрийн болоод бусад хүний мэдээлэлтэй танилцах эрхтэй. Энүүгээрээ өнөөдөр улсын бүртгэлийн burtgel.gov.mn хаяг өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 150 мянга гаруй иргэд мэдээлэлтэйгээ танилцсан байна. Энэ ажил үргэлжлээд явагдана.

Хоёрдугаарт, сонгуулийн ерөнхий хороонд бүртгэгдсэн нам эвсэлд нэрийн жагсаалтыг цахимаар хоёр удаа олгох. Ер нь сонгуулийн нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулга хүргүүлэх ажил бол улсын бүртгэлийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг. Энэ чиг үүргийг нээлттэй хяналттай байлгах зорилгоор нэрийн жагсаалтыг хоёр удаа. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлээд явж байгаа, сонгууль болохоос 3 хоногийн өмнө энэ мэдээллийг хүргүүлэх юм. Гуравдугаарт. Маш онцлог зохицуулалт орсон. Өөрөөр хэлбэл сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам эвсэл, бие даагч дээрээс нь төрийн бус байгууллагын төлөөлөл сонгуулийн нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах, хүргүүлэх үйл ажиллагаатай танилцаж болно гэдгийг хуулиар эрхийг нь олгосон байгаа.

2020 оны сонгуулиас харахад Улсын бүртгэлийн байгууллагаас 789 бүртгэгч, улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ хийн ажилласан бөгөөд 2707 итгэмжлэгдсэн ажилтан ажилласан байна. Үүгээрээ улсын бүртгэлийн ерөнхий газар уг ажлыг удирдан зохион байгуулж ажиллахаас гадна, бүх шатны хэсгийн хороод дээр ажиллаж байгаа ажилчид маань сонгуулийн нэрийн жагсаалтыг иргэдэд танилцуулах болно эргээд хянах боломж байдаг.

ШИНЭ МЭДЭЭ