МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Алтай хотхон”-д сургууль, цэцэрлэг барих газрын асуудал шийдэгдлээ
2024.01.05
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Алтай хотхон”-д сургууль, цэцэрлэг барих газрын асуудал шийдэгдлээ

Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхонд 8000 м2 талбайг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар нийслэл аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн шилжүүлэн авлаа.

Ингэснээр бүтээн байгуулалтын улирал эхлэхтэй зэрэгцэн сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх боломжтой болж байгаа юм. 

"Тайгам Алтай" ХХК сургууль барих боломжтой үлдсэн ганц газрын зориулалтыг нь өөрчлөн ашиглах гэж байсан асуудлыг эсэргүүцэж УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, тус хорооны Засаг дарга Б.Дуламрагчаа болон иргэдийн хамтаар өнгөрсөн 6-р сард жагсаал хүртэл зохион байгуулсан.

Улмаар 3000 гаруй иргэний гарын үсгийг цуглуулан Ерөнхий сайд болон Хотын удирдлагуудад хүргүүлэн ажилласан нь өнөөдөр мөн л үр дүнд хүрлээ.

Иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байгаа хотын удирдлага болон иргэд, хүүхэд багачуудынхаа аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг хангаж байгаа төрийн түшээдээ талархал идэрхийлье.

ШИНЭ МЭДЭЭ