МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Игавахара Масарүтэй уулзлаа
2024.01.10
Гадаад харилцаа

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Игавахара Масарүтэй уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд Х.Булгантуяа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Игавахара Масарүтэй уулзлаа.

Уулзалтаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь хамтран хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Япон улсын хувьд ахмад настны бодлого, асрамжийн тогтолцоо, асаргаа сувилгааны үйлчилгээний талаар арвин туршлагатай учраас энэ чиглэлээр хамтран ажиллах туршлага судлах хүсэлтэй байгаагаа сайд уламжилсан.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах, оролцоо хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирснээ үргэлжлүүлэх талаар байр сууриа илэрхийллээ.
Тухайлбал, Монгол Улсын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарт Үйлдлийн чадвар алдалтын олон улсын ангилал (ICF)-ыг нэвтрүүлэх төсөл”-ийг 2024-2028 онд хэрэгжүүлэх саналыг Сангийн яамаар дамжуулаад ЖАЙКА-д 2023 оны 5 дугаар сард хүргүүлээд байгаа юм.

Мөн Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байгаатай холбогдуулан хүртээмжийн холбогдох стандартуудыг шинээр боловсруулах болон шинэчлэн сайжруулах “ХБИ-д зориулсан дэд бүтцийн болон мэдээллийн хүртээмжийг сайжруулах төсөл”, “ХБИ-д үйлчилгээ үзүүлэх хувийн туслах, дохионы хэлмэрчийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”, “ХБИ болон ТББ-уудын чадавх бэхжүүлэх төсөл”, “Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ