МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.01.12
Эдийн засаг, Худалдаа

Д.Цогтбаатар: Гадны хөрөнгө оруулагчид хэдий том компани ч байсан буруутай үйл ажиллагаандаа хариуцлага хүлээх ёстой

УИХ-ын чуулганы /2024,01,11/-ны өдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

Хэд хэдэн чухал зохицуулалт орж байгаа. Мөнгөн хөрөнгийн номинал данстай холбогдох зохицуулалтыг нэмж тусгасан нь урагшилж буй алхам. Зах зээл дээр өөрийгөө зохицуулах байгууллагын эрх мэдлийг тодотгож, өөрийгөө зохицуулах боломж олгож өгсөн. Энэ нь чухал юм. Компани ил тод байдал, засаглал сайн байхыг шаардсан зохицуулалт орж ирсэн нь хөрөнгө оруулалт хийх суурь нь бүрдэж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ