2024.01.12
Хууль, эрх зүй

Ж.Батсуурь: Монгол Улсын бүсчлэн хөгжүүлэх бодлого том асуудал, үүнд хариуцлагагүй хандаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

Бүсчлэн хөгжүүлэх бодлогыг дэмжиж байгаа. Гэхдээ бодлогоо тодорхой болгомоор байна. Ийм том бодлогыг хөдөө явах удирдамж шиг оруулж ирж байна. Үүнийг гишүүд анхаар. Дараа нь УИХ-ын тогтоолын үзэл баримтлалыг үзье гэхээр үзэх зүйл алга. Өмнө нь энэ талаар хийсэн хэлэлцүүлэг бий гэж байна. Үүнийгээ дүгнэх ёстой. Дахиад хэлэлцүүлэг хийнэ гэж байна. Ийм тоглоом, шоглоом байж болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ