МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Манай улс агаарын геофизикийн судалгааны ажилд олон улсын нээлттэй тендер зарлана
2024.01.11
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Манай улс агаарын геофизикийн судалгааны ажилд олон улсын нээлттэй тендер зарлана

Английн /ИБУИНХУ/ төрийн өмчит геологи, геофизикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг IGS International geoscience services компанийн төлөөлөл УУХҮЯ-нд ажиллаж байна.

2024 онд улсын төсвийн хөрөнгөөр шинээр хэрэгжүүлэх АГААРЫН ГЕОФИЗИКИЙН СУДАЛГАА-ны ажилд бид Олон улсын нээлттэй тендер зарлахаар төлөвлөж, бэлтгэл хангаж байгаа билээ. Уг тендерийн баримт бичиг боловсруулалтад IGS компани МУ дахь ИБУИНХУ-ын элчин сайдын яамны дэмжлэгээр үнэ төлбөргүйгээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Тус компани нь геологийн судалгааны чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг, арвин туршлагатай, нэр хүндтэй компани бөгөөд бидэнтэй хамтран манай тендерийн баримт бичгийн төслийг 2024.01.22-ны өдөр гэхэд бэлтгэж дуусгахаар ажиллаж байна.

Зөвхөн тендерийн баримт бичиг боловсруулахад туслахаас гадна тендер шалгаруулалтад туслах, шалгарсан ажлуудад хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэхэд цаашид хамтран ажиллах талаар бид ярилцаж байгаа. Яамны зүгээс 2024 онд хэрэгжүүлэх агаарын геофизикийн ажилд ихээхэн ач холбогдол өгч, анхнаас нь шаардлага өндөртэй байлгаж чанартай гүйцэтгэл авахын төлөө анхаарч байна. Энэ ажлын үр дүнд дараагийн Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн дайны ордууд олдоно гэсэн хүлээлттэй байгаа.

ШИНЭ МЭДЭЭ