Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөлтэй уулзлаа
2024.01.15
Улстөр

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, сонгуулийн үеэр гарч болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонгогчдыг мэдээ, мэдээллээр хангаж, хамтран ажиллах чиглэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын түр орлон гүйцэтгэгч С.Ням-Эрдэнэ болон албаны бусад төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39.5, 48.1.7, 48.7 дахь хэсгийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

ШИНЭ МЭДЭЭ