2024.01.16
Эдийн засаг, Худалдаа

Ш.Адьшаа: Нийслэлийн асуудлыг бонд гаргаж шийдэх нь зөв

УИХ-ын чуулганы /2024,01,16/-ны өдрийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

Нийслэл Улаанбаатар хотыг түгжрэл, утаа болон бусад асуудлыг шийдэх энэ хуулийг хэлэлцэх нь зөв. Нийслэлийн асуудлыг бонд гаргаж шийдэх асуудал зөвхөн нийслэлийн асуудал биш, Монгол Улсын шийдэх асуудлын нэг мөн. Шийдлийг гаргах ёстой. Монгол Улсын Засаг Захиргаа нэгжийн тухай хуульд заасан эрх мэдлийн дагуу энэ ажлыг хийх хэрэгтэй. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхой санхүүгийн эх үүсвэр бий болгох асуудлыг тусгасан. Иймд эко ногоон байгууламж бий болгох зүйлийг дэмжиж байна. Гол нь өмнөх алдаагаа давтаж болохгүй. Ногоон автобусны асуудал байна гэхдээ хотын удирдлагууд үүнийг шийдээд явж буй сайн жишээ байна.

ШИНЭ МЭДЭЭ