2024.01.16
Эдийн засаг, Худалдаа
Б.Баярсайхан: 21 аймаг, 330 сумын төрийн байгууллагын алба хаагчид энэ хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.16/ хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж, байр суурь илэрхийллээ.
БСШУС-ын байнгын хорооны дарга Б.Баярсайхан:
Маш чухал хуулийн төсөл өөрчлөлт оруулахаар орж ирж байгаа нь зүйтэй. Хөдөө орон нутаг, тэр дундаа алслагдсан орон нутагт засаг, захиргааны байгууллага нь албандаа шаардлагатай машин, унааг авах боломжтой болгох асуудлыг нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдааны үеэр удаа дараа хэлж байсан.
УИХ-ын чуулганы 12 сарын 01-ний өдөр энэ асудулыг онцгой анхаарч Шадар сайдад чиглэл өгч, хуульд өөрчлөлт оруулах үүрэг өгсөн. Үүний дагуу Шадар сайд алслагдсан аймаг, тэр дундаа өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад унаа тэрэг хүрэлцээгүй ямар хүнд байгааг өөрийн биеэр ажиллах үеэрээ харсан. Тиймээс 21 аймаг, 330 сумын төрийн байгууллагын албан хаагчид энэ хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа.
Хуулийн төслийн 8.1-д Цэргийн албан хаагч, прокурор, гадаад иргэдийн хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагчид төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглоно гэж байгаад ямар төрийн байгууллагууд хасагдаж байгаа вэ? Өмнө нь авч байсан нь хасагдаж байна уу? хориглож байгаа юу гэдгийг тодруулж өгнө үү?
Түүний асуултад ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Л.Баасандорж хариуллаа.