ДОРНОГОВЬ АЙМГААС УЛСЫН “ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” НЭГ, “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ” 9 ТОДОРЛОО
2024.01.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

ДОРНОГОВЬ АЙМГААС УЛСЫН “ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” НЭГ, “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ” 9 ТОДОРЛОО

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.01.17/ “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

XVII жарны XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр ажил, хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлж, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын удам дамжсан улсын аварга малчин Галсаншадавийн УУГАНБАЯР “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” боллоо.

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР:
1. Хөвсгөл сумын малчин Аюурын Сүхбаяр
2. Сайхандулаан сумын малчин Хорлоогийн Батсайхан
3. Даланжаргалан сумын малчин Бямбын Эрдэнэдалай
4. Мандах сумын малчин Энхтайваны Тавхай
5. Иххэт сумын малчин Лепийн Батсайхан
6. Улаанбадрах сумын малчин Найдансүрэнгийн Амарбаяр
7. Эрдэнэ сумын малчин Доржийн Ганзориг
8.Өргөн сумын малчин Цэдэвийн Батчулуун
9. Айраг сумын малчин Гантөмөрийн Оюунбаатар нар тодорлоо.

Дорноговь нутгийнхаа улсын аварга малчиддаа халуун баяр хүргэж, аз жаргал, сайн сайхныг хүсье.

ШИНЭ МЭДЭЭ