2024.01.22
Орон нутгийн хөгжил
Сумын ААН-үүд өвс, тэжээлийг харьцангуй боломжийн үнээр суманд нийлүүлж байна
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тойрогтоо ажиллаж байна. Өгийнуур сумын өвөлжилтийн байдал сумуудтай харьцуулахад гайгүй байсан боловч сүүлийн хэдэн цасны улмаас сайнгүй болж байна. Дунджаар сумын хэмжээнд 20-50 см цасан бүрхүүлтэй. Одоогийн байдлаар өөр сумаас ирсэн оторгүй, мөн сумаас гадагшаа отор хийж байгаа малчид байхгүй байна.
Харин малчид энэ жил өвөлжилтийн байдалтай уялдуулан малаа зах зээлд сайтар борлуулж, хэрэгцээлсэн. Нийт 22,4 мянган мал буюу 866,9 тн махыг зах зээлд борлуулжээ. Сумын ААН-үүд өвс, тэжээлийг харьцангуй боломжийн үнээр суманд нийлүүлж байна.
- Өгийнуур суманд улсын нөөцөөс 20 тн малын тэжээл, 1 тн түлшний хамт дэмжлэг болгон нийлүүллээ.
- Харин сумын удирдлагууд өөрсдийн гарын доорх материалаар цас зүсэх “дальпуу” хийж заавал бэлэн байлгах, унааны зохицуулалт хийх, шаардлагатай тохиолдолд зам гаргаж байхыг зөвлөлөө.
Батцэнгэл сумын онцгой комиссын мэдээллийг сонсож, багийн дарга болон байгууллагын удирдлагуудын саналыг сонслоо. Тус сумын онцгой комиссын мэдээллээс үзэхэд тус сумын удирдлагууд хариуцлагатай, идэвх санаачилгатай ажиллаж байгаа нь анзаарагдаж байна.
Тухайлбал,
- Малчдыг цас шуурганд төөрөх, аливаа эрсдэлд учрахаас сэргийлэх үүднээс алслагдмал багийн 70 гаруй өрхийн 100 гаруй малчдын гар утсанд #what3words программыг утсанд нь суулган хамгаалж байна.
- Цас зүсэх, зам гаргах “дальпууг” төмөр замын хаягдал, хүнд төмөр ашиглан чанартай хийсэн нь үр дүнтэй байж, 300 гаруй км замыг засжээ. Орон нутгийн хөгжлийн сангаар “ковш” худалдан авч зам засаж байна.
- Мөн Цахир, Тариат сумдаас Батцэнгэлд отроор өвөлжиж буй 8 өрхөд тусламж дэмжлэг үзүүлэн, эм тариаг үнэгүй нийлүүлсэн нь сайшаалтай. Бусад сумууд энэ жишгээр малчдаа хамгаалах, орон нутгийн хөгжлийн санг үр дүнтэй төлөвлөх шаардлагатай байна.
- Сумын онцгой комиссын үйл ажиллагаанд 1.5 тн дизель түлш, 25 тн малын тэжээл улсын онцгой комиссоос хуваарилан дэмжлэг үзүүллээ
ЦЭНХЭР СУМ
Цэнхэр суманд цасны зузаан 30-50 см, даваа гүвээнүүд хүндрэлтэй, Буйлан багт 20 гаран өрхийн зам хаагдсан, байгааг сумаас зохион байгуулалт хийж, суманд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдээс 2 ковш гарган, цас түрж, засаж байна. Сумын гамшгаас хамгаалах зардалд энэ жил 40 сая төгрөг төсөвлөсөн байна. Цэнхэр сумын онцлог нь суманд үйл ажиллагаа явуулдаг ААН олон, техник, хүн хүчний хувьд давуу талтай, санхүүгийн хувьд бусдаас бололцоотой сум юм. Энэ ч үүднээс Цэнхэр сум гамшиг, эрдлээс хамгаалах зардлаа цаашид нэмэгдүүлэх шаардлагатайг зөвлөлөө.
- Сумын малтай өрхийн тоогоор улсын нөөцөөс малын тэжээл шийдвэрлэхээр боллоо.
- Мөн зам засах, малчиддаа хүрч ажиллахад зориулан 1.5 тн түлш улсын нөөцөөс нийлүүлэхээр боллоо.
ТӨВШРҮҮЛЭХ СУМ