МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрх тэгш хөгжихөд учирч буй бэрхшээлийг арилгахын төлөө зүтгэгч
2024.01.30
Улстөр

Эрх тэгш хөгжихөд учирч буй бэрхшээлийг арилгахын төлөө зүтгэгч

Энэ удаагийн парламент олон онцлогтой төдийгүй өмнөх парламентуудаас ялгарах олон өнгөтэй гишүүдээс бүрдсэн. Тэр гишүүд нь ч зорилгодоо тууштай, түүнийгээ хууль, тогтоомжид тусган хэрэгжилтийг нь хангаж ажиллаж байгаа нь яахын аргагүй нүднээ ил байна. 

Эцгийн овог, өөрийн нэрнээсээ илүү хийж, хэрэгжүүлж буй ажил, зүтгэлээрээ нэрлэгдэж байгаа гишүүдийн нэг бол Бадарчийн Жаргалмаа. Монголын ард түмэн өмнө нь түүнийг Ийглийн Жаргалмаа гэдэг байсан бол өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн элч Жаргалмаа гэх болжээ. Энэ нь ч аргагүй юм. УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй хууль тогтоолын төслүүдэд Жаргалмаа гишүүн хамгийн ихээр эрхийг нь хамгаалж, халамж үйлчилгээг нь сайжруулах тухай тод дугардаг билээ. Үүний ч дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн төлөө Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаа чиглэж, Хөдөлмөрийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүүхдүүдтэй суралцуулах боловсролын цогц реформ шинэчлэл болсон Боловсролын тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулий ажлын хэсэгт бусад гишүүдээ манлайлан ажилласан юм. 

 

Б.Жаргалмаа гишүүн УИХ-ын чуулганы хуралдаануудын завсараар хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн сэргээн засах болон хөгжлийн төвүүдэд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцан, хэрэгцээ шаардлагатай байгаа зүйлсийг асууж, цаг алдахгүй шийдвэрлэн ажиллаж байна. 

 

Тэрээр өөрийн цахим хуудастаа Бизнес эрхлэгч Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бараа бүтээгдэхүүний цахим каталогийн холбоосыг байрлуулан сар шинийн баярын худалдан авалтаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс хийхийг уриалсан байлаа. Эрхэм уншигч та ч доорх холбоосоор орж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн олон төрлийн гоёл чимэглэл, бэлэг дурсгал, хувцас хэрэглэл, хоол хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой аж. 

ЦАХИМ КАТАЛОГИ

Саяхан завсарласан УИХ-ын отгон намрын чуулганы хугацаанд Б.Жаргалмаа гишүүн Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай зэрэг хуулиудын батлах явц, хуулийн хэлэлцүүлгүүдэд онцгойлон ажиллаж, улс орон, нийгмийн үндэс болсон гэр бүл, хүүхдийн эрхийн асуудлаар, мөн Нийслэл Улаанбаатар хотоос УИХ-д сонгогдон ажиллаж байгаа гишүүний хувьд тулгамдаад буй замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад гарц, шийдлийг тодорхойлох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн ажилласан. 

 

Түүнчлэн УИХ-аас байгуулагдсан Нүүрс олборлолт, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж ард түмний мэдэх эрхийг хангах, болсон үйл явдлын талаарх бодит мэдээлэл түгээх, үүсээд буй нөхцөл байдалд дүгнэлт хийх, гэмт хэргийн шинжтэй үйл баримтад хариуцлага тооцох ажлыг эхлүүлэхэд ард түмний элчийн хувьд голлох үүрэгтэй ажилласан бөгөөд Эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтэд тавих хяналт шалгалтыг сайжруулах чиг үүрэг бүхий хянан шалгах түр хороонд ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн хянан шалгагч, шинжээчдийн багтай хамтран эмийн үнийн өсөлт, эмийн чанар, хүртээмж, чанарын баталгаажуулалтын нөхцөл байдлыг шалгах, нотлох баримт гаргуулан авах зэрэг ажлуудыг амжилттай гүйцэтгэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ