МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ 600 ГАРУЙ ХҮҮХЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДЛАА
2024.01.30
Эрүүл мэнд

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ 600 ГАРУЙ ХҮҮХЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДЛАА

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” арга хэмжээ гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр тусгай хэрэгцээт хүүхдүүдийг үнэ төлбөргүй нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, эцэг эх, асран хамгаалагчдад Сэтгэлзүйн болон Хууль эрх зүй, хоол зүй, хөдөлгөөн, хэл заслын зөвлөгөө мэдээллийг хүргэсэн.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ энэ жил өргөжин хоёр өдрийн хугацаанд /2024.01.27-2024.01.28/ Өнөр, Төв, Толгойт, Баянхошуу бүсийн 600 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.

Сонгинохайрхан дүүргийн зүгээс жил бүр эрүүл мэндийн байгууллагатай хамтран тусгай хэрэгцээт хүүхдүүд болон тэдгээрийн ар гэрийн нийгмийн байдал, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлдэг. Энэ онд дүүргийн хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Хамтран ажилласан Сонгинохайрхан дүүргийн Гэр, бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, “Дэлхийн зөн” Олон улсын төрийн бус байгууллага, Тэгш хамруулах боловсролыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг 9, 65 дугаар сургуулийн хамт олон уг арга хэмжээг дэмжин ажиллалаа.

ШИНЭ МЭДЭЭ