Жаргалсайхан

ХУНАН

Албан тушаал
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Мэргэжил
Эрх зүйч
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
17 жил
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ажиллав
2024.01.31
Хүний эрх

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ажиллав

Цагааннуур сум нь 2024 хүн амтай. Газар нутгийн 96 орчим хувь нь улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг. Нутаглах, отоглох бүсийг хязгаарлаж тогтоосноос үүдэн нутгийн иргэдийн амжиргааны эх үүсвэр болох цаа буга өсгөж, үржүүлэхэд бэрхшээл тулгардаг, ундны цэвэр усны гүний худаг байдаггүйн улмаас ахуйн хэрэглээний усаа нуурын уснаас хангадаг байна.

Түүнчлэн сумын Цагдаагийн хэсэг автомашингүй, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах төсөвгүй, онцгой байдал хариуцсан нэгжгүй, сумын төв дэх эмийн санд шаардлагатай эм, тарианы татан авалт хангалтгүй, ахмадууд хөнгөлөлттэй эм, тариа худалдан авах боломж хязгаарлагдмал, хүрэлцдэггүй. Цаашлаад сумын хэмжээнд ундны цэвэр усны гүний худаг байдаггүйн улмаас ахуйн хэрэглээний усаа нуурын уснаас хангадаг зэрэг асуудлыг иргэд хөндсөн юм.

Мөн 2024 хүн амтай сумын хэмжээнд согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй 11 дэлгүүр үйл ажиллагаа явуулж буй нь ахуйн хүрээнд архидан согтуурах, гэмт хэрэг үйлдэгдэх, согтууруулах ундааны хэрэглээний хэрэглээ нэмэгдэхэд нөлөөлдөг байж болзошгүйг Комисс урьдчилсан байдлаар дүгнэлээ.

Тус сумын ерөнхий боловсролын сургуульд 521 хүүхэд 2 ээлжээр суралцдаг.

-Усанд орох, бие засах газар нь гадаа байрладаг тул эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Сургууль, сургуулийн дотуур байр, халуун усны газрын цахилгааны монтаж аюулгүйн норм стандарт зөрчсөн, цонх, хаалга цантсан, хана туурга мөөгөнцөртсөн, сургалтын өрөөнүүдийг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын ширээ, сандал хуучирч эвдэрч, гэмтсэн, гэрэлтүүлэг хангалтгүй, үдийн хоолны норм стандартад хүрэхгүй зэргээр сурагчдын сурч, боловсрох эрх ноцтой зөрчигдөж байна.

Тус суманд 2024-2026 онд 320 хүүхдийн шинэ сургууль барихаар улсаас төлөвлөж, эхний санхүүжилт болох 2.8 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт суутгасныг Комисс сайшааж байна.

-Гэвч сургуулийн барилга, байгууламж барих ажил 3 жил дамнаж үргэлжлэх нь сурагчдын сурч, боловсрох эрхийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөхийг цохон тэмдэглэх нь зүйтэй.
-Сургуулийн дотуур байрыг 2017 онд шинээр ашиглалтад оруулсан. Нийт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 2023-2024 оны хичээлийн жилд 166 хүүхэд хүлээн авсан нь нэг хүүхдэд ногдох норм стандарт зөрчиж буй явдал юм.

Ажлын хэсэг дээрх хяналт шалгалтаас гадна Цагааннуур сум дахь төрийн болон хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа албан хаагч, иргэдэд шаардлагатай асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч, хүний эрхийн мэдлэг ойлголт олгох сургалтыг Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин хамтран зохион байгууллаа.

ШИНЭ МЭДЭЭ