ХОТ, ХӨДӨӨГИЙН ХОСОЛСОН СЭРГЭЛТИЙГ ТӨВ НУТАГТ АА…
Одоогоос 10 хүрэхгүй жилийн өмнө хот, суурин бараадсан их нүүдэл нийслэл хотын даацыг хэтрүүлж хүн, мал, хүүхэд хөгшидгүй төвөө чиглэж амьтай бүхний их урсгал Улаанбаатар хотын өнөөдрийн олон бэрхшээлийн суурь болсон.
Энэ их урсгалыг сийрүүлж, төвлөрлийг сааруулж, хотын нуруун дээрх ачааг хөнгөлж буй нь Төв аймаг. Энэ ч утгаараа улсын нийслэлээ тойрон орших Төв сайхан нутагт суурин болоод хөдөө аж, ахуй хосолсон хөгжлийг цогцлоох шаардлага бий болсон.
Тиймдээ ч Төв нутгаас сонгогдсон гишүүдийн өмнө төвлөрсөн газрын хөгжлийн төлөвлөлт, хөдөө аж ахуй, нүүдэлчин ахуйг хамгаалах том “сорилт” ирдэг. Харин энэ асуудлыг өнөөгийн парламентад төвөггүйхэн шийдэж, ул суурьтай эрх зүйн зохицуулалтад гар бие оролцож байгаа түшээ бол Жигжидийн Батжаргал. Түүнийг 2016-2020 онд Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байсныг иргэд их тоож, хууль тогтоох төрийн дээд байгууллагад өөрсдийн төлөөлөл болгон сонгосон нь алдсангүй.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал
Төв сайхан нутгаа Монгол Улсын хөгжлийн “ШИНЭ ТӨВ” болгон хөгжүүлж, нутгийн иргэдийн итгэлийг нь дааж чадал хүч ээ дайчлан ажиллах нь алсын хараа бөгөөд чиг шугам
Тэрээр төрөлх нутгийн түмэн олныхоо итгэлийг хүлээн, хууль тогтоох төрийн дээд байгууллагад парламентын гишүүнээр сонгогдон ажиллахдаа, улс орны язгуур эрх ашгийг дээдэлж олон тулгуурт гадаад бодлогыг дэмжсэн, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хөтөлсөн, иргэд ААН-ийнхээ эрх ашгийг хамгаалж, сонгогч Таны эрх ашгийн үүднээс хуульд мэргэжлийн “эдийн засагч”-ийн байр сууринаас хандан ажиллав.
Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай, Зөрчлийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулиудыг санаачилж, цөөнгүй хуулийн ажлын хэсгийг ахалсан болон ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж хууль тогтоох үндсэн үүргээ “хариуцлага”-тай биелүүллээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал дүгнэлт, боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ж.Батжаргал гишүүн ахлан ажилласан. Ингэхдээ Богд-Хан уулын хүрхрээгийн ам, Горхи-Тэрэлж, Хустайн байгалийн цогцолбор газруудад суурьшлын бүс үүссэнээс орчны бохирдол, экологийн тэнцвэрт байдал алдагдаж буй нөхцөл байдалтай биечлэн танилцсан юм. Тиймээс тус хуульд өөрчлөлт оруулж, цаашид дахин газар ашиглах гэрчилгээ олгохгүй байх, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа нэрийн дор газар ашиглалтын харилцаа үүсгэж гэрээ байгуулсан хэр нь гэрээнд зааснаас өөрөөр газрыг ашигласан тохиолдолд эрхийг нь цуцлах зэрэг норм, стандартыг тогтооход анхаарч байна.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 21 орчим хувь буюу 120 тусгай хамгаалалтын газарт 32.7 сая га газар харьяалагддаг
УИХ-ын гишүүүн Ж.Батжаргал Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүний хувиар эрчимжсэн мал аж ахуйтай ойр байдаг. Тэр ч үүднээс буянт малынхаа шимийг хүртэж ирсэн Монголчууд тус салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлж, шинэ шатанд гарган, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлуудыг төрийн бодлого шийдвэрт тусган ажиллаж байна. Түүнчлэн УИХ дахь Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны гишүүний хувьд хувьд ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж буйг онцлох хэрэгтэй.
Тухайлбал, Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал дүгнэлт, гаргах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсэг байгуулагдсан 2022 оны 10 дугаар сараас хойш, асуудал дагуулаад байсан махны экспорт хэвийн болж эхэлсэн бөгөөд үхрийн махнаас бусад мах “экспортын квот”-гүй болсны дээр Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур, Боршоо, Чингис Хаан ОУНБ гэсэн боомтуудаар дамжин нийтдээ долоон улс руу мах экспортлогдож байна. Мөн мах экспортлоход долоон байгууллагаас зөвшөөрөл авдаг байсныг болиулж, “нэг цонхны бодлого” хэрэгжүүлэхээр болсон.
Нэг цонхны бодлого хэрэгжсэнээр аж ахуй нэгжүүдийн бүрдүүлэх ёстой 53 бичиг баримт 12 болж цөөрсөн гээд үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэв.
2022 оны 10 дугаар сараас 2023 оны 4 сарын сүүлийг хүртэл Монгол Улсад мал, махны экспортоос 150 гаруй сая ам долларын валют буюу 520 тэрбум төгрөгийн орлого оров.
ТӨВ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫНХАНД ЭЭЛТЭЙ “ТҮҮХЭН” ЖИЛ БАЙНА
Ж.Батжаргал гишүүн төрөлх нутагтаа олон жил ажиллаж, мэдлэг туршлага хуримтлуулсан хүний хувьд, эгэл бор ахуй, амьдралдаа арчаатай ажилсаг нутгийн иргэд, юм бүхний тэргүүнд явдаг хөдөөгийн эмэгтэйчүүд, хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг хүртэн суугаа ахмад настнууд гээд олон мянган иргэдтэй биечлэн уулзаж, тэднийхээ санаа бодлыг сонссон нэгэн. Нэг ёсондоо хийх ажил, хэлэх үг, авах арга хэмжээ, нутгийн иргэдийн хүсэл мөрөөдлийг багцаалдсан гэсэн үг. Тиймдээ ч “2023 он Төв аймагчууд тэр дундаа боловсролын салбарынханд ихээхэн ээлтэй түүхэн жил байна” хэмээн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал онцолсон. Энэ нь Төв аймгийн боловсролын салбарын хөгжилд дэвшил гаргасан "БАГШ БҮРД КОМПЬЮТЕР" хөтөлбөр юм. Учир нь, 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн өмчийн ЕБС-ийн 5,6 дугаар ангид Pearson English англи хэлний “сургалтын цогц хөтөлбөр” хэрэгжүүлэх болсон. Багш, сурагчид цахим платформ ашиглах бөгөөд зөөврийн компьютер нь багшийн хичээлийн чухал хэрэглэгдэхүүн болж байгаа юм.
УИХ-ын гишүүн хууль тогтоохоос гадна сонгогдсон тойргийнхоо нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож, шаардлагатай хөрөнгө мөнгийг улсын төсөвт суулгах үүрэгтэй. Тэрээр энэ үүргээ чадлын хэрээр гүйцэлдүүлж байна.