2024.02.07
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
БНСУ-ЫН ИРГЭН ИМ САН ХЁГ, МЁН ЖЭ СОН НАРЫГ ТӨРИЙН ДЭЭД “НАЙРАМДАЛ” ОДОНГООР ШАГНАЛАА
Гадаад улсын иргэдийг төрийн одон медалиар шагнах тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар БНСУ-ын иргэн Им Сан Хёг, Мён Жэ Сон нарыг төрийн дээд “Найрамдал” одонгоор шагнасныг гардуулан өглөө.
Им Сан Хёг нь БНСУ-ын Грийн эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор профессор, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын дэргэдэх Зорилтот бүлгийн хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зөвлөлийн дарга юм.
Харин Мён Жэ Сон бол БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын дэргэдэх Зорилтот бүлгийн хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зөвлөлийн гишүүн юм.