МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧДАД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА
2024.02.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧДАД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА

Луу жилийн босгон дээр МУЗГ-ын шийдвэрээр Архангай аймгаас “Улсын аварга малчин өрх” арав, “Улсын Хошой аварга малчин өрх” нэг, “Улсын аварга саальчин” тус бүр хоёр хүн шалгарч, аваргууд маань МУ-ын ХАА-н салбарт оруулж буй хөдөлмөр зүтгэлээ ийнхүү үнэлүүллээ.

Мал сүргээ өсгөн үржүүлж, нэгж малаас авах бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ашиг шимийг сайжруулан, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлж, нутаг орныхоо малчдад үлгэр дуурайлал үзүүлэн манлайлж “МУ-ын Хошой Аварга малчин” болсон Булган сумын Базаргүрийн Бямбасүрэн, “МУ-ын Аварга Малчин” болсон Цэнхэр сумын Янжингийн Намуунпүрэв, Өндөр-Улаан сумын Цэрэнбатын Баасанхүү, Чулуут сумын Лхаасүрэнгийн Баяраа, Хотонт сумын Дүгэржавын Монхор, Төвшрүүлэх сумын Шаравын Чанарав болон “МУ-ын Аварга саальчин” болсон Чулуут сумын Вандангийн Самбуу гуай нартаа сар шинийн босгон дээр шагналыг нь малчны хотонд нь очиж гардууллаа. МУ-ын Аварга малчдадаа цаашдын ажилд нь амжилт хүсч, урин хавартай энх мэнд золгохын ерөөлийг өргөе. Мал сүрэг тань арвижин, арван цагаан буян тань дэлгэрэх болтугай.


ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Сар шинийн баярын босгон дээр төрдөө ажил үйлсээ үнэлүүлж, салбартаа үр бүтээлтэй ажилласан олон ахмад, азай буурлууд, иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасныг Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга Б.Цэрэннадмид нарын хамт гардуулан өглөө.

ШИНЭ МЭДЭЭ