Жаргалсайхан

ХУНАН

Албан тушаал
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Мэргэжил
Эрх зүйч
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
17 жил
Ж.Хунан: Өвөл, хаврын морин уралдаан зохион байгуулсан Засаг дарга нарт шаардлага хүргүүлнэ
2024.02.16
Хүний эрх

Ж.Хунан: Өвөл, хаврын морин уралдаан зохион байгуулсан Засаг дарга нарт шаардлага хүргүүлнэ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос долоо хоног бүрийн пүрэв гараг бүр хүний эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, Комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажил болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарладаг уламжлалтай. Энэ удаагийн /2024.02.16/ хэвлэлийн бага хурлаар хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар Комиссын гишүүн Ж.Хунан мэдээлэл хийлээ.

Хүний Эрхийн Үндэсний Комисс нь хүүхдийн эрхийг онцгойлон авч үздэг бөгөөд тухайлан нэг гишүүн хариуцан ажиллаж байна. Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 22 илтгэлийг УИХ-д өргөн барьснаас 15 удаагийн илтгэлд хүүхдийн эрхийн асуудлыг тусгайлан тусгасан.

2024 оны 23 дахь илтгэлд “Хагас, бүтэн өнчин хүүхэд”, “Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд”, “Өрх толгойлсон” хүүхдийн эрхийн зөрчилтэй асуудлыг  тусгайлан тусгахаар ажиллаж байгаа талаар хэвлэлийн хурлын эхэнд Комиссын гишүүн Ж.Хунан онцоллоо.

Тэрбээр үргэлжлүүлэн Монгол Улсад хүүхэдтэй холбоотой аливаа бүртгэл мэдээлэл дутмаг байна. Үүний улмаас хүүхдэд чиглэсэн төрийн зарим бодлого, шийдвэр хэрэгжих боломж хязгаарлагдмал байна гэж Комисс дүгнэсэн. Түүнчлэн хүүхдийг бие даасан, өөрийн гэсэн ертөнцтэй хувь хүн гэж харахаас илүүтэй эцэг, эхийн өмч хөрөнгө мэт хандах байдал түгээмэл байна.

Тухайлбал, зам тээврийн ослын улмаас эд хөрөнгө эвдэрсэн эсэх, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон эсэхэд дүгнэлт гаргадаг атлаа тээврийн хэрэгсэлд хүүхэд зорчиж явсан эсэх, амь нас, эрүүл мэнд нь эрсдэж болзошгүй байсан эсэхэд дүгнэлт хийхгүй байна. 

Мөн ахуйн хүрээний архидан согтуурч байгаа үйлдлийн цаана хүүхэд хохирох эрсдэлтэй эсэхэд дүгнэлт хийхгүй байгаа нь хүүхдийн дээд эрх, ашиг зөрчигдөх эрсдэлийг бий болгож байна. Тиймээс хүүхдийг хувь хүн гэдэг өнцгөөс нь хүлээн зөвшөөрөх нь чухал.

Монгол Улс дахь 23 дахь илтгэлд “Хагас, бүтэн өнчин хүүхэд”, “Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд”, “Өрх толгойлсон” хүүхдийн эрхийн зөрчилтэй асуудлыг  тусгайлан тусгах хүрээнд асрамжийн газар, асрамжийн үйлчилгээ явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, асрамж, халамжинд байгаа хүүхдүүдтэй бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийж байна.

Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч улсын хэмжээнд хүүхдийн эрхийн хэрэгжилтээр нээлттэй хяналт шалгалтыг өнгөрсөн  2023 онд хийсэн. 

Хяналт шалгалтын үеэр хүүхдүүдийн 42 хувь нь хамгааллуулах эрх зөрчигдөж байна гэдэг хариулт өгсөн.

Хэдийгээр хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах чиглэлд шат дараатай арга хэмжээ авч байгаа ч аймаг, орон нутагт хүүхэд хамгааллын хэрэгжилт хангалтгүй байна. Ялангуяа хөрөнгө санхүүжилт, хүний нөөцийн хомс, төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал нөлөөлж байна.

Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор өвөл, хаврын уралдаан зохион байгуулахыг хориглосон. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг нийслэл, аймгийн Засаг дарга хариуцна. Хүний эрхийн Үндэсний Комиссоос нийслэл, аймгийн Засаг дарга нарт Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх тухай Комиссын гишүүний зөвлөмжийг жил бүр хүргүүлдэг. Тогтоолыг хэрэгжилтийн биелэлтэд хяналт тавиагүй тухайн Засаг дарга нарт Комиссын гишүүний шаардлага хүргүүлэх болно” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ