2024.02.19
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
ӨВӨЛЖИЛТ ХАВАРЖИЛТ НЭН ХҮНДЭРСЭН АЙМАГ СУМД РУУ ХҮРГЭХ ӨВС ТЭЖЭЭЛИЙН ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ.
Монгол Улсын Засгийн газраас сайд нараар ахлуулсан малчдад туслах шуурхай 6 бүлэг байгуулж, орон нутгуудад ажиллахаар өнөөдөр замдаа гарлаа.
Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэрлэлээ.
Улсын хэмжээнд нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтож, 20 аймгийн 190 сум, нийслэлийн 2 дүүрэгт нөхцөл байдал хүндэрч, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ.
Иймд цас зудтай аймаг сумуудад эрүүл мэнд, өвс тэжээл,шатахууны тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн юм.