НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛБАЛ 46.7 ХУВИЙН ӨСӨЛТ ҮЗҮҮЛЭВ
2024.02.07
Уул уурхай, Ашигт малтмал

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛБАЛ 46.7 ХУВИЙН ӨСӨЛТ ҮЗҮҮЛЭВ

Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган, Замын-Үүд, Бичигт, Хавирга, Баянхошуу боомтуудаар энэ оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрүүдэд нийт 6,8 сая.тн нүүрс экспортолсон байна.

Үүнээс, Гашуунсухайт авто замын боомтоор 3,6 сая.тн, Шивээхүрэн авто замын боомтоор 1,8 сая.тн, Ханги авто замын боомтоор 647 мян.тн, Замын-Үүд боомтоор авто замаар 69 мян.тн, төмөр замаар 192 мян.тн, агаарын замаар 3 мян.тн нүүрс тус тус экспортолжээ. 

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46.7 хувиар өссөн дүнтэй гарав.

ШИНЭ МЭДЭЭ