Шуурхай бүлэг Эрдэнэсант суманд ажиллалаа
2024.02.20
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Шуурхай бүлэг Эрдэнэсант суманд ажиллалаа

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын иргэд малчдад туслах шуурхай 6 бүлгийг Засгийн газрын сайд нараар ахлуулан байгуулсан бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад ажиллах 4-р багт Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Тулга ажиллаж байна.

Шуурхай бүлэг Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллах үеэр  Аймгийн Онцгой комисс өвөлжилтийн байдал хүндэрсэн Эрдэнэсант суманд өргөтгөсөн хурал зохион байгуулж байна.

Эрдэнэсант сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 630 өрхийн 22.425 толгой мал хорогдоод байгаа аж. Улс, аймгийн онцгой комиссоос малчин айл өрхүүд рүү зам гаргах, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлэх, өвс тэжээл, шатахуун, түлээ нүүрсний дэмжлэг үзүүлэхээр нөхцөл байдалтай танилцаж байна.

ШИНЭ МЭДЭЭ