МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төв аймгийн зарим сумдын онцгой комисст шаардлагатай дэмжлэгийг үзүүлэв
2024.02.22
Орон нутгийн хөгжил

Төв аймгийн зарим сумдын онцгой комисст шаардлагатай дэмжлэгийг үзүүлэв

Нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч ЗГ-ын шийдвэрээр зудын эрсдлийг бууруулах шуурхай бүлгүүдийг улсын хэмжээнд томилон ажиллуулж байна.

Төв аймгийн хэмжээнд нөхцөл байдал нэн хүндэрсэн Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг сумдад Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай бүлгийн гишүүдийн хамт ажиллаж, сумын онцгой комисст шаардлагатай дэмжлэгийг үзүүлэн, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байна.

Мөн малчдад шаардлагатай өвс тэжээл, хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн, нэн тэргүүнд малчдын өвөлжөө, хаваржаа руу явах гол замуудыг гаргах, туулах чадвар сайтай машин, техник хэрэгслээр хангах, түлш шатахууны дэмжлэг үзүүлж байна.

ШИНЭ МЭДЭЭ