2024.02.22
Орон нутгийн хөгжил
Төв аймгийн Бүрэн сумын нийт нутгаар зудын нөхцөл байдалтай байна
Төв аймгийн Бүрэн сумын нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, цасны зузаан дунджаар 20-28 см зудын нөхцөл байдалтай байна.
ЗГ-аас томилсон шуурхай бүлгийн гишүүн Боомтын сайд Б.Тулга, яам агентлагийн удирдлагууд болон аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нарын хамт цагийн байдалд үнэлэлт хийж, малчдынхаа санал хүсэлтийг сонсон, сумын онцгой комисст шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:
- Малчдын өвөлжөө, хаваржаа руу явах гол замуудыг нээхэд шаардагдах 5 тонн түлшийг нийлүүлэх
- Суманд 800 боодол ногоон тэжээл, 35 тонн хивэгийг үнэ төлбөргүй олгох, 35 тонн тэжээлийн будааг хөнгөлөлттэй үнээр олгох, малын эм, биобэлдмэлийн хангалтыг нэмэгдүүлэх
- Эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд туулах чадвар сайтай автомашинаар сумын эрүүл мэндийн төвийг хангах асуудалд анхаарч ажиллахаар боллоо.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэж байна
2024.10.25
ХҮДЭР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2024.05.09
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19