Хаваржилтын нөхцөл, цагийн байдал, Засгийн газраас хийж хэрэгүүлж буй ажлын явцын талаар мэдээллээ
2024.02.23
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Хаваржилтын нөхцөл, цагийн байдал, Засгийн газраас хийж хэрэгүүлж буй ажлын явцын талаар мэдээллээ

Энэ сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 5 аймгийн 22 суманд “төмөр буюу шилэн зуд”, 18 аймгийн 90 суманд “цагаан зуд” нүүрлэж, нийт 20 аймгийн 192 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндэрч, 1.5 сая мал хорогдоод байна.

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх шуурхай бүлгүүдийг сайд нараар ахлуулан орон нутгуудад ажиллуулж, улсын болон орон нутгийн нөөцөд үлдсэн 26000 орчим тонн өвс, тэжээлийг нэн хүнд байгаа сум, багт шууд хүргэх ажлыг зохион байгуулж байна. Цаашид ХАА-н бирж дээр хадгалагдаж буй 10 мянган тонн тэжээлийн буудай болон бусад тэжээлийг гурав, дөрөвдүгээр сард хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

Малчдын зүгээс анхаарахыг хүссэн гол асуудал нь банкны зээл төлөлтийг түр зогсоох явдал бөгөөд сүүлийн саруудад малаа барьцаалан зээл аваад өвс, тэжээл худалдаж авахад зарцуулж байгаа тул зээл төлөлт тэдэнд хүндрэл учруулж буйг хэлдэг. Тиймээс энэ оны зургаадугаар сар хүртэл хойшлуулахаар банкуудтай зөвшилцөлд хүрсэн. Улсын хэмжээнд 140 мянган малчин 1,2 их наяд төгрөгийн зээлтэй буюу дунджаар 21 хувийн хүүтэй, зээлийн дээд хэмжээ 30-50 сая төгрөг байна.

ШИНЭ МЭДЭЭ