2024.02.26
Улстөр
Улс төрийн намууд шинэ эрх зүйн орчинд шинэчлэл хийж ажиллана
Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх гэж олон жил ярьсан ч улс төрийн босго давж чадахгүй явсаар 2023 оны хаврын чуулганаар шинэчлэгдэн батлагдлаа. Энэ хуулиар улс төрийн намыг идэвхгүйд тооцох, өөрчлөн байгуулах, татан буулгах, тараах, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл асуудлыг нарийвчлан хуульчилжээ.Түүнчлэн намын үйл ажиллагааг цахимаар явуулах, санхүүжилт ил тод, шилэн байх зарчмыг хуульд тусгаж өгсөн нь ач холбогдолтой юм.
Улс төрийн намын дүрэм, хөтөлбөр, бусад журам, санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг ил тод, нээлттэй байлгаж, нийтэд тогтмол мэдээлэх, , мэдээлэл авах боломжоор хангана. Бүх шатны байгууллагын хуралдаан, санал хураалт, сургалт, зөвлөгөөн, гишүүн элсүүлэх, гишүүний татвар хураах, хандив цуглуулах болон бусад ажиллагаа, нийгэмд болон гишүүдэд чиглэсэн арга хэмжээг аюулгүй байдлыг хангасан программ хангамж ашиглан намын дүрэмд заасны дагуу цахимаар явуулж болохоор боллоо
Намын дансанд хүлээж авсан хандивын болон бусад мэдээллийг намын цахим хуудаст байршуулна.Хандивлагчдыг мэдээлэхдээ хувь хүний хуулиар хамгаалбал зохих мэдээллээс бусад мэдээллийг ил тод мэдээлнэ. Нам жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж, жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан цахим хуудастаа байршуулж олон нийт, гишүүд, дэмжигчдэдээ нээлттэй танилцуулна.
Нийт сонгогчийн 2-оос дээш хувийн санал авсан нам төрийн санхүүжилт авна
Улсын Их Хурлын ээлжит эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгох бөгөөд намд олгох төрийн санхүүжилтийг дараах байдлаар зарцуулна.
Төрийн санхүүжилтийн
- 20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сурган бэлтгэх;
- 15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг олон нийтэд таниулах;
- 15-аас доошгүй хувийг намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэхэд зарцуулахаар тусгажээ.
Улс төрийн намын тухай хууль1990 онд анх батлагдаж, 2005, 2023 онд шинэчлэгдсэн юм. Шинэ хуульд намд өгөх хандивын хэмжээ, ил тод байдал, хориглох заалтыг мөн тодорхой тусгалаа. Ийнхүү улс төрийн намууд шинэ эрх зүйн орчинд шинэчлэл хийж ажиллах үлдлээ.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэж байна
2024.10.25
ХҮДЭР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2024.05.09
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19