МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УОК-ын шуурхай бүлэг Архангай аймагт ажиллалаа
2024.02.26
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

УОК-ын шуурхай бүлэг Архангай аймагт ажиллалаа

УОК-ын шуурхай бүлэг гамшгийн эрсдэлийн түвшин өндөр буюу зудын нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Архангай аймагт ажиллалаа.

Тус аймгийн малчдад улсын нөөцөөс 475 тонн тэжээлийн дэмжлэг үзүүллээ. Мөн 50 тонн дизель түлшийг аймгийн хэрэгцээнд олгож, таван суманд нэн шаардлагатай автомашины асуудлыг шийдвэрлэхээр болов.

Архангай аймгийн хэмжээнд 114 мянга гаруй мал хорогдож, 11 суманд цагаан зудын, 7 суманд "цагаанаар зудархуу" нөхцөл байдал үүсэж, их хэмжээний цас орж зам, даваа хаагдсан хүнд нөхцөлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ