МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МАА-н нөхөн сэргээлтэд төрийн бодлогыг чиглүүлэхэд анхаарах хэрэгтэй байна
2024.02.25
Орон нутгийн хөгжил

МАА-н нөхөн сэргээлтэд төрийн бодлогыг чиглүүлэхэд анхаарах хэрэгтэй байна

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтаар Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа.Зудын эрсдэлийн үнэлгээгээр хамгийн эрт цагаан зудын нөхцөл үүссэн сумдын нэг нь Хангай сум юм. Ерөнхий сайдын зүгээс Хангай сумын Арбаясгалант багийн Бямбаренчин, Б.Анхбаяр, Д.Хатанбаатар, Ө.Баттогтох нарын хот айл болон Б.Түмэнбаярынхаар орж, малчдад тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэх гарц шийдлийн талаар санал солилцлоо.

Ерөнхий сайдын зүгээс Архангай аймагт зориулан:

  • 475 тонн хивэг тэжээл нэмэлтээр шийдвэрлэлээ. Малчин өрх бүрт энэхүү хивэг тэжээлийг үнэ төлбөргүйгээр олгох, шуурхай хүргэхээр боллоо.
  • 675 тн улаан буудайг мөн аймгийн малын тэжээлийн хэрэгцээнд зориулан ирэх 7 хоногоос олгохоор боллоо.
  • Сум, баг хоорондын зам, давааг нээх, зам гаргах техник хэрэгслийг шийдэх асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээ илэрхийллээ.
  • Мөн 3 сард шаардлагатай тохиолдолд нэмэлт өвс, тэжээл, санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авах, зудын дараах малчдын амьдрал, МАА-н нөхөн сэргээлтэд төрийн бодлогыг чиглүүлэхэд анхаарахаа илэрхийллээ.

ХАНГАЙ CУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО

Хангай сумын онцгой комиссын хурлыг аймгийн засаг дарга Б.Цэрэннадмидын хамт хуралдуулж, төрөөс үзүүлэх туслалцаа дэмжлэг, цаг үеийн хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл солилцлоо.

  • Хангай сумын нийт 801 малчин болон мал бүхий өрхийн тоогоор буюу 20 тн малын хивэг тэжээлийг улсын нөөцөөс үнэ төлбөргүй олгох, хүргэж өгөхөөр боллоо. Сумын удирдлагуудыг малчдад шуурхай хүргэх арга хэмжээ авахыг хүслээ.
  • Мөн ойрын хугацаанд Тариаланг дэмжих сангаас улаан буудай малчдад нийлүүлэх арга хэмжээг авч суманд малчин өрхийн тоогоор нийлүүлэх боллоо.
  • Сумын баг хоорондын хаагдсан зам, давааг нээх, зам гаргах машин техникийг сумын хүсэлтээр шийдвэрлэж, баг сумын удирдлагууд ирэх өдрүүдэд Гичгэнэ багаас эхлэх шуурхай ажиллахаар боллоо.
  • Сумын түлшний нөөц сав, хэмжээг нэмэгдүүлэх, тасалдалгүй нийлүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох байгууллагад уламжлахаар боллоо.
  • Мөн зуд турхан, зам даваа хаагдсан, хүндэтгэн үзэх шалтгаантай үед улсын бүртгэлийн хугацаа, хоногтой холбоотой зөрчлүүд үүсэж байгааг хууль тогтоогчийн хувиар анхаарах саналыг улсын бүртгэлийн байцаагч уламжиллаа.



АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ

Аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, холбогдох байгууллагын мэдээллийг сонсож, мэдээлэл солилцлоо. Хурлаас дараах арга хэмжээг авлаа. Үүнд:

  • - Улсын нөөцөөс малчин өрх бүрд үнэ, төлбөргүй хуваарилагдах #475_тн малын хивэг тэжээлийг шуурхай хүргэх, сум орон нутгийн удирдлагууд малчид, багт хуваарилахдаа нугалаа гаргахгүй байхад хяналт, хариуцлага тавихыг чиглэл болголоо.
  • - Зудын зэрэгцээ малын халдварт өвчин, цэцэг өвчин гарсан Өгийнуур, үхрийн галзуу өвчин гарсан Чулуут сумдад үхрийн галзуу өвчний 10 мянган тун, цэцэг өвчний 240 мянган тун вакцин энэ 7 хоногт нийлүүлэгдэх боллоо.
  • - Сум, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлууд ойрын хугацаанд хуралдаж сум, аймгийн төсөв, санхүүгийн нөөцөө зудын эрсдэлийг хохирол багатай даван туулахад зарцуулах арга хэмжээ авахаар боллоо.
  • - Аймгийн хэмжээнд шаардлагатай байгаа эмнэлэг, ЗДТГ-ын 10 орчим унаа техникийг шуурхай шийдвэрлэхэд анхаарахаар боллоо.
  • - Холбогдох байгууллагууд зудын дараах малчдын амьдрал, ирэх өвлүүд, эрсдэлт үзэгдлүүдэд бэлэн байхын тулд бодлогын болон хандлагын өөрчлөлтийг одооноос хийх хууль, эрх зүйн өөрчлөлтийн саналаа шуурхай гаргаж ирүүлэхийг хууль санаачлагчийн хувиар санал болголоо.

Тухайлбал, хувь гишүүний хувьд санаачилсан дараах хуулийн төслүүдэд саналаа ирүүлэх:

  • Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт - Малчид ногоон тэжээл тариалах эрх олгох хуулийн өөрчлөлтөд санал өгөх,
  •  Малчны тухай хууль санаачилж байна - Малчин, МАА-н үйлдвэрлэлийг дэмжих зохицуулалтуудад санал өгөх,
  • Төрийн албаны тухай хууль - Төрийн үйлчилгээ,багийн дарга нарыг мэргэжлийн чадварлаг байлгах үүднээс багийн дарга нарыг сонгодог бус сонгуульгүйгээр шууд томилдог болох зэрэг хуулийн төслүүд.


ТАРИАТ СУМ ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛ

Тариат суманд ажиллаж, сумын онцгой комиссын авч буй арга хэмжээболон тулгамдаж байгаа асуудлын мэдээллийг сонслоо.

  • Суманд Алтаад, Битүүдийн даваа, гүвээ хаагдсан хүндрэлтэй байгаа тул аймгаас машин техник, түлшний зохион байгуулалт хийж шийдвэрлэхээр боллоо. Сумын иргэд мөн туулах чадвартай сайтай машин, техникээрээ сумын онцгой комиссыг дэмжиж, зам даваа гүвээ гаргаж хамтарч байгаад талархал дэвшүүлье
  • Суманд 31 тн буюу бүх 1252 малтай болон мал бүхий өрхийн тоогоор тэжээлийг үнэгүй шийдвэрлэхээр боллоо.
  • Сумын удирдлагууд мөн малчдадаа тусалъя аяныг өрнүүлж, хандивын данс нээн ажиллуулж байгаа бөгөөд санхүүжилтийг үр дүнтэй зүйлд зарцуулахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ.
  • Тариат сумын Тэрх, Цагаан нуур, Хорго багийн отроор явсан 146 малчид эхнээсээ буцаж ирж байна. Харин Эрдэнэмандалын Идэр-Улаан, Ихтамирын Бугат багт байгаа өрхүүд цасанд боогдсон хүндрэлтэй байгааг анхаарахыг холбогдох сумдын удирдлагуудад уламжиллаа.
  • Зудын хажуугаар Тариатын Далтад хайгуулын тусгай зөвшөөрөл Ашигт малтмал, газрын тосны газраас хууль зөрчиж олгосон байсныг хуулийн хүрээнд цуцлуулсныг сумын удирдлагуудад албан ёсоор мэдээллээ.

ЦАХИР СУМ ХАВАРЖИЛТ

Цахир сумын отроор явсан 48 малчин өрхөөс 12 малчин өрх нь отроос буцаж ирсэн байна. Хөдөөгийн багууд руу явах зам хүндрэлтэй, Хан-Уул баг руу зам хаагдсан тул ирсэн малчдын дийлэнх нь сумын төвд зам нээгдэхийг харзнаж байна гэдгийг сумын онцгой комисс мэдээллээ.

  • Үүнтэй холбогдуулан зам гаргахаар Хангай суманд ажиллаж байгаа Онцгойн “Урал” хүнд даацын машиныг Цахир сумын Хан-Уул багт ажиллуулахаар боллоо. Хамгийн гол нь сумын удирдлагууд чирэгдэл учруулж, цаг алдалгүй аймгаас хуваарилж байгаа техникийг ашиглан малчдад зам гаргахыг чиглэл болголоо.
  • Сумын бэлэн байдлын хэрэгцээнд зориулан 1 тн дизель түлш нөөцөөс үнэгүй хуваариллаа.
  •  Малчин болон мал бүхий нийт 643 өрхийн тоогоор хивэг тэжээлийг үнэгүй хуваарилж байгааг шуурхай малчдад хүргэхийг даалгалаа. Мөн улаанбуудайг ирэх хоногоос мөн хөнгөлөлттэй үнээр хүргэхээр боллоо.



ЧУЛУУТ CУМ

Чулуут суманд хаваржилтын нөхцөл байдлаас гадна малын халдварт өвчин гарсантай холбогдуулан Аймгийн засаг дарга Б.Цэрэннадмидын хамт Чулуут суманд ажиллаж, сумын онцгой комиссын мэдээллийг сонслоо.

  • Хайрхан багт үхрийн галзуу өвчин гарсантай холбогдуулан аймгаас комисс ажлуулахаар боллоо. Эхний ээлжид #5000_тун_вакцин шуурхай хүргэх арга хэмжээ авлаа. Ойр орчмын газруудад вакцинжуулалтыг шуурхай хийх, тандан судалгаа явуулах боллоо.
  • Харин хаваржилттай холбогдуулан сумын нийт малтай #1000_өрхөд хивэг тэжээл, сумын бэлэн байдалд #1_тонн түлш нийлүүлж байна.
  • Мөн ойрын хугацаанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж хаваржилтыг хохирол багатай даван туулахад зарцуулах санхүүжилтийг гаргахыг чиглэл болголоо.

ЦЭНХЭР СУМ

Цэнхэр сум хаваржилтын нөхцөл байдлаар онцгой хүнд байгаа 10 сумын нэг юм. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд нарын хамт ажиллалаа. Сумын онцгой комиссын зүгээс зарим баг, олон айл өрхийн замууд цасанд хаагдсан, суманд хүнд даацын техник хэрэгсэл хүндрэлтэй байгааг уламжилж байна. Улмаар,

  • Зам гаргахад Онцгой байдлаас “Урал” машин шатахууны зардлын шийдвэрлэхээр боллоо. Мөн түлшний дэмжлэгийг суманд үзүүлж байна.
  • Сумын ЗДТГ-ийн хэрэгцээнд зориулан #Фургон автомашиныг улсын нөөцөөс шийдвэрлэсэн байна.
  • Алслагдмал багийн зарим малчин айл өрхүүдэд эрүүл мэндийг нь хамгаалах эрүүл мэндийн багцыг ЭМЯ-наас олгохоор боллоо.


ТӨВШРҮҮЛЭХ СУМ

Сумын онцгой комиссын зүгээс баг, өрхүүдийн зам гаргах, малчдыг эрсдэлээс хамгаалах үүднээс байршил тогтоогч суурилуулах, өвс тэжээлийн татан авалтыг тасралтгүй хийхэд анхаарч ажиллаж байна. Өвс тэжээлийн нөөц сум болон малчдын түвшинд дуусаж, нэмэлт дэмжлэг хэрэгтэй байгааг мэдээллээ.Төр засгаас онцгойлж анхаарах зүйл нь зудын дараах малчдыг малжуулах арга хэмжээг зохион байгуулах, гэхдээ өмнөх малжуулах төслийн алдааг давтахгүй чанартай сайн мал нийлүүлэхэд хяналттай ажиллах шаардлагатайг төр засагт уламжилж байна.

✔️ Суманд хүнд даацын техникийн туслалцаа үзүүлэх, ажиллаж байгаа ковшийн хугацаа сунгах хүсэлтийг тавилаа. Уг хүсэлтийг хүлээн авч нэмэлтээр түлшний дэмжлэгийг үзүүллээ.
✔️ Эрүүл мэндийн төвд унаа, ЭХО аппарат болон эрүүл мэндийн багцыг яамнаас шийдэх боллоо.
✔️ Мөн хүнд үед цар тахлын үед хэрэгжиж амжаагүй малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг санаачлан дахин өргөж барьж байгааг дэмжиж, шуурхай батлуулахыг малчид хүсэж байгааг уламжилж байна.

ХОТОНТ СУМ

Хотонт суманд мөн зам гаргах, нээх асуудал хүндрэлтэй байгааг уламжилж байна. Бусад сумдаас ялгаатай нь Гамшгийн эрсдэлийн санд бага мөнгө төсөвлөсөн, эрсдэлийн бэлэн байдалд зарцуулах хөрөнгө мөнгөгүй байгаа нь учир дутагдалтай байна.

Бусад Батцэнгэл, Цэнхэр, Төвшрүүлэх, Ихтамир, Тариат зэрэг зохион байгуулалт сайтай сумууд орон нутгийн хөгжлийн сан, эрсдэлийн сандаа хөрөнгө, мөнгө сайтар төлөвлөж зам гаргах техник хөлслөх, хямдралтай үнээр өвс тэжээл татан авалт тогтмол хийх, дотрын хордлогын тарианы захиалгыг урьдчилан хийж сумандаа бэлэн байлгах сайн туршлагаас судлах шаардлагатай байна.

  • Улмаар нэн яаралтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаа хуралдуулж сумын 2024 төсвөө тодотгож, хаваржилтын эрсдэлийг хохирол багатай даван туулахад төсөвлөх.
  • Цэцэг өвчин гарсан голомттой ойр орчмын айлын малуудыг вакцинжуулалтад хамруулахад анхаарах арга хэмжээ авахыг зөвлөлөө.
  • Мөн Эрүүл мэндийн төвд явуулын мобайл төхөөрөмжийг яамнаас шийдэх боллоо.

ШИНЭ МЭДЭЭ