БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ТӨРИЙН ӨМЧИЙН САЛБАР ХЯНАЛТ, УДИРДЛАГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл БНХАУ-ын ӨМӨ3О-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны Төлөвлөлт хөгжлийн хэлтсийн нэгдүгээр түвшний байцаагч Шюэсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. /2024.02.26/
Тус уулзалтад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд, Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, БНХАУ-ын ӨМӨ3О-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны Төлөвлөлт хөгжлийн хэлтсийн нэгдүгээр түвшний байцаагч Шюэсон, Геологи, уул уурхайн группын Шинжлэх ухаан, технологи, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Жао Юнган, Бугат хотын гангийн үйлдвэрийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын захирал Бай Гуожун, Бугат хотын гангийн үйлдвэрийн олборлолт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Насанбаяр нар оролцож, харилцан санал бодлоо солилцлоо.
Уулзалтын үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хэлсэн үгэндээ: "- Өнгөрөгч 2023 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас БНХАУ-ын Төрийн өмчийн хяналт, зохицуулах хороотой санамж бичиг байгуулснаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хороотой хамтарч ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Тус санамж бичигт тодорхой тусгагдсан гурван чиглэлийн хүрээнд хамтарч ажиллах бололцоо бүрэн бий. Тухайлбал, Эрчим хүч, уул уурхай, Төмөр зам, зам харилцаа, байгаль орчин ногоон хөгжил зэрэг салбаруудтай хамтарч бодитой, үр дүнтэй тодорхой ажлуудыг шат дараалалтай хийх, цаашлаад компанийн засаглалыг хэрхэн сайжруулах, харилцан туршлага солилцох, сургалт зохион байгуулах, хоёр орны мэргэжилтнүүдийг харилцан солилцох зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой" гэлээ.