МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БАРУУН БҮС НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨГЖЛИЙН ГҮҮР НЬ АЛДАРХААН СУМ
2024.02.27
Зам, Тээвэр

БАРУУН БҮС НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨГЖЛИЙН ГҮҮР НЬ АЛДАРХААН СУМ

Завхан аймгийн төвөөсөө 37 км-ийн зайд орших Алдархаан суманд ажиллав. Алдархаан сум нь баруун бүс нутгийг хөгжүүлэх Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд БНХАУ-Говь-Алтай-Улиастай-ОХУ-ын хилийг холбосон баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын трассын дагуу байршдаг.

Аймгийн төвдөө хамгийн ойрхон, “Доной” нисэх онгоцны буудлын дэргэд байрладаг онцлогтой. Мөн Монголын анхны сум. Байгуулагдсан үеэсээ Улиастай хотын иргэдийг хүнсний ногоо, мах, сүү, жимс жимсгэнэ, гахай, тахианы мах, өндөг зэргээр хангаж байсан түүхтэй.

Усалгаатай газар тариалан хөгжсөн уламжлалт мал аж ахуйн гаралтай төрөл бүрийн түүхий эдийг боловсруулах, хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг сум байсан. Тиймээс тэр үеийг дахин сэргээж Завхан аймгийн боловсруулах үйлдвэрлэлийн төв болгож хөгжүүлэх боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ