126 айлын орон сууцны барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэхээр боллоо
2024.02.28
Барилга, Хот байгуулалт

126 айлын орон сууцны барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэхээр боллоо

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай болон нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжин ирж буй өмч бүртгэн авах тухай хэлэлцэн батлав.

Тодруулбал, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд 2023 онд ашиглалтад орсон, нийт 15.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий хоёр блок, 126 айлын орон сууцны барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авахаар боллоо.

Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийслэлд үнэ төлбөргүй шилжүүлэх 2.48 тэрбум төгрөгийн өртөг бүхий инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг НИТХ-аас зөвшөөрлөө.

Нийслэлийн өмчид бүртгэн авахаар тогтоосон тус инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж нь Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нийт есөн байршилд байрлалтай бөгөөд 2007-2022 онд ашиглалтад орсон байна. Ийнхүү тус байршлууд дахь инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т бүртгэх юм.

ШИНЭ МЭДЭЭ