2024.03.01
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
БИД ЯАГААД ЗАЛУУ ПАРЛАМЕНТЧДАД ТИЙМ ГЭЖ ХЭЛЭХ ЁСТОЙ ВЭ?
Ази тивийн залуучуудын нэгдэл “ICAPP”-ын VII бага хурлын гол сэдэв энэ байв. Дэлхий нийтэд улс төрийн шийдвэр гаргалт, бодлого боловсруулах түвшинд залуучуудын дуу хоолой, нөлөөлөл дутагдаж байгааг шүүмжилж байна. Тиймээс улс орнууд залуучуудаа хөгжүүлэх, дэмжих, зөвлөн туслахыг уриалж, дэлхий нийтэд тулгамсан уур амьсгалын өөрчлөлт болон бусад чухал сорилтуудад тэдний шинэ санаа, шинэлэг шийдлийг дэмжихээ илэрхийлсээр байна.
Ялангуяа аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, технологийн хөгжлийн эрин үед залуучууд бодлогын түвшинд илүүтэй ажиллаж, эрхзүйн орчинг хөгжлийн хурдтай уялдуулах шаардлага үүсч байгаа юм.